Зураг татах линк:: https://drive.google.com/drive/folders/1RCNBzLJv_xoLRomf5pTIjWBcRj-DmKCj?usp=share_link

Манай сургуулийн салбар сургуулиуд жил бүр эрдэм шинжилгээний бага хурлуудыг олон улсын ба үндэсний түвшинд хийдэг уламжлалтай.  Энэ удаа төрийн болон иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэд, судлаачид оролцсон "МУ дахь Хүний эрхийн тулгамдсан зарим асуудал, шийдвэрлэх арга зам" эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж өнгөрлөө.

Өнөөдрийн хуралд Монгол Улсын Засгийн газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Төрийн болон иргэний нийгмийн байгууллага, Их, дээд сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол банк, Монголын эмнести интернэшнэл байгууллага зэрэг Монгол Улс дах хүний эрхийн чиглэлийн салбарын төлөөллүүд оролцож, Үндсэн хуулийн хяналт, Хүний эрхийн зөрчил, хойч үеийнхний эрх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, гэрээний харилцаан дах хүний эрх, иргэний ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх гэх мэт хүний эрхийн талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн юм.

Энэхүү хуралд хэлэлцүүлэгдэх илтгэлүүдээс гадна судлаач, мэргэжилтнүүдээс цөөнгүй илтгэл ирүүлсэн ба 2 жил зохион байгуулсан Хүний эрхийн талаарх эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлээ цахим болон хэвлэмэл хэлбэрээр нийтийн хүртээл болгохоор төлөвлөн ажиллаж байна.