"Отгонтэнгэр" эрдэм шинжилгээний бичиг  2023 оны 15 дахь дугаар Нийгэм хүмүүнлэг чиглэл (I боть), Эрх зүй, Эдийн засаг, менежмент чиглэлийн (II боть) хоёр ботиор хэвлэгдэн, нийтийн хүртээл боллоо. 

Сэтгүүлд ирсэн өгүүллүүдийг Сэтгүүлийн редакц ОТИС-ийн сургалтын хэрэглэгдэхүүн, судалгааны ажлын стандарт дахь “Отгонтэнгэр Эрдэм Шинжилгээний Бичиг” (ISSN:2415-749Х)-т нийтлэх өгүүллийг дүгнэх хуудасны дагуу үнэлж, сэдэв тохирохгүйн \Анагаахын нарийн мэргэжлийн\ улмаас 1, судалгааны өгөгдлийг давтан ашигласны улмаас 8, зохиогчийн эрхийн зөрчлийн улмаас 1, нийт 10 өгүүллийг хэвлэхээс татгалзаж, 59 өгүүллийг зохиогчийн ба редакцын засвартайгаар хэвлэлээ. Сэтгүүлд өгүүллээ ирүүлсэн сургууль, байгууллагууд ХИС, ДХИС, ШУТИС, МҮИС, Сити ИС, СЭЗИС, Орхон Хасү дунд сургууль, ОТИС-ийн багш судлаачид байна

Өгүүллийн хэлний хувьд Англи хэлээр 5, Орос хэлээр 2 өгүүлэл, бусдыг монгол хэлээр бичжээ.