"Hokkaido Bunkyo" Их сургуулийн ерөнхийлөгч Ватанабэ Тошихиро ОТИС-д айлчилж, бакалавр, магистрын түвшинд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцоо, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Hokkaido Bunkyo их сургууль нь анх 1942 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бүс нутгийнхаа голлох их сургуулийн нэг болон хөгжиж байна.