ОТИС-иас 3 дахь удаагаа Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй ОТИС-ийн нэрэмжит Англи хэлний олимпиад тэмцээнд 500 гаруй сурагч оролцож, шилдэг 50 сурагчид шалгарч, онооны байдлаар дараах 15 сурагчид шилдгээр шалгарлаа.

  • Тэргүүн байрыг "Хобби" дунд сургуулийн сурагч С.Анулэн,
  • Дэд байранд "И Эс Эм" дунд сургуулийн сурагч Б.Аманда,
  • Гутгаар байранд "Шинэ үе" цогцолбор сургуулийн сурагч О.Мөнхжавхлан нар тус тус шалгарч, ОТИС-д хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичиг, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн гарын бэлгээр шагнууллаа.
  • Харин Тусгай байрыг Хобби дунд сургуулийн сурагч С.Номуун, 23-р дунд сургуулийн сурагч З.Есүй нар шалгарсан юм.

Тус олимпиадын 2-р шатны илтгэлийн тэмцээнийг ОТИС-ийн англи хэлний багш, доктор, дэд профессор Р.Наранцэцэг, АНУ-ын Элчин сайдын яамны Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, зочин багш Scott Poteet, Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, ОТИС-ийн багш Эрин Роблес нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажилласан бөгөөд хамтран зохион байгуулж, ивээн тэтгэсэн АНУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн боловсролын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, “MCS Coca Cola”, “Аптон” олон улсын боловсролын байгууллага нарт тусгайлан баярлалаа.