2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын Эрдмийн зөвлөлийн хурал хуралдлаа.
Энэ удаагийн хурлаар:
• Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартыг шинэчлэх болон судалгаа хөгжүүлэлттэй холбоотой дүрэм журмыг шинээр боловсруулах ажлын хэсгийг байгуулж,
• Энэ хичээлийн жилд ОТИС-иас санхүүжүүлэх судалгааны төслүүдийг хэлэлцэж,
• Энэ хичээлийн жилд багш судлаачдын нийтийн хүртээл болгохоор төлөвлөсөн сурах бичиг, бүтээлийг хэлэлцэж ОТИС-ийн лого хэрэглэх бүтээлүүдийг батлав.
Эрдмийн зөвлөлийн хурлаар Швейцарь улсын иргэн Юрген Капитанд багшлахуй-суралцахуйн хөгжилд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж “ОТИС-ийн хүндэт доктор” цол олгож зүүсгэл гардууллаа. Мөн “ОТИС-ийн Эрдмийн цол олгох журам”-ын болзол шалгуураа бүрэн хангасан ОТИС-ийн эрдэм шинжилгээ сургалт эрхэлсэн проректор Б.Одгэрэлд Профессор цол олгохоор хэлэлцэн шийдвэрлэв.