Отгонтэнгэр Их сургуулийн чухал зорилтуудын нэг нь багшийн хөгжлийг дэмжихэд чиглэгддэг. Энэ хүрээнд олон ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр багш нарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилготой сургалт зохион байгууллаа. “Олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх нь” сургалтыг Монголын Номын сангуудын консерциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулгатай хамтран зохион байгуулсан юм.

Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлэхэд анхаарах зүйлс, судалгааны ажилдаа хэрэглэх сүүлийн үеийн программууд гэх мэт чухал шаардлагатай мэдээллүүдийг багцлан хүргэсэн үр дүнтэй сургалт боллоо хэмээн багш нар онцлож байна. Хүлээн зөвшөөрөгдсөн имфакт фактор өндөртэй сэтгүүлүүдийг  хуурамч сэтгүүлээс хэрхэн таних вэ гэх мэт сонирхох асуулт олон байсан юм.

Отгонтэнгэр Их сургуулийн эрдмийн зэрэг цолтой багш нарын тоо өсөж байгаа энэ үед дэлхийд эрдэмтэдээ таниулах, судалгааныхаа ажлын цар хүрээг нэмэгдүүлэхэд энэхүү сургалт үр дүнгээ өгөх юм.