Отгонтэнгэр их сургууль шинэ элсэгч оюутнууддаа "Хотын соёл ба гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх" сэдвээр цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа Хууль зүйн сургуулийн багш Цагдаагийн хурандаа доктор, профессор Г.Гантөмөр, цагдаагийн дэд хурандаа доктор Г.Бямбадорж нар Эрх зүйн хөтөлбөрийн 1-р ангийн оюутнуудад тус сэдвээр сургалт, мэдээлэл хүргэлээ.