Өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 10 сарын 22-ны өдөр "Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая- II" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 5 аймгийн 140 гаруй хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж ялагчаа тодрууллаа Тэмцээнийг ОТИС-ийн дэд захирал Ж.Золбаяр, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Б.Мөнхзаяа, жүжигчин СТА Д.Ганцэцэг, Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооны дарга Л.Анар-Эрдэнэ нар шүүн дэнсэлж, “Сурагчдын өөртөө итгэх итгэл, нэг нэгнээ гэсэн хамтын нийтэч сэтгэл харагдаж байсан явдал бусад тэмцээнүүдээс ялгарах онцлог” байлаа хэмээн шүүгч Д.Ганцэцэг өгүүлсэн юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээний хүрээнд шүүгч нар шилдэг 14 илтгэгчийг тодруулсан бөгөөд нэг илтгэгч нь шүүгчийн нэрэмжит шагнал хүртсэнээрээ онцлогтой боллоо. Тэргүүн байр- Э.Өсөхбаяр / Хувь хүний хөгжлийн Франклин клуб / Дэд байр- С.Тэмүүлэн / +300 клуб / Гутгаар байр -Б.Эрдэнэбат / +300 клуб / нар цойлон манлайлсан юм. Илтгэгч нарын минь үзэг нь хурц, үг нь уран байх болтугай.