
Танилцуулга
Тогтвортой хөгжилт хамтдаа

Эрдмийн их уурхай
Хүүхэд насны балчир мөрөөдөлдөө эзэн суух, хүмүүстэй найзалж нөхөрлөх, хүссэн зүйлээ хийж турших гээд хүний амьдралын хамгийн хариуцлагатай хэрнээ залуу насны зоримог шийдвэрээр халгиж цалгисан, хамгийн дэврүүн үе оюутан насанд л өнгөрдөг.
1991 онд байгуулагдаж, 1999 онд их сургууль болон өргөжсөн Отгонтэнгэр Их Сургууль олон хүний хувьд амьдралынх нь хамгийн чухал эхлэл болсоор ирсэн. 1999 онд анхлан, 2004 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, улмаар 2013 онд амжилттай аттестатчилагдсан бөгөөд 2017 онд Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль, хөтөлбөрүүд АНУ-ын ACBSP буюу Эдийн засаг бизнесийн сургууль хөтөлбөр магадлан итгэмжлэх байгууллагаар олон улсад, 2018 онд БМИҮЗ-өөр 3 дах удаа, 2024 онд 10 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэлд амжилттай магадлан итгэмжлэгдсэн.
Үүгээр зогсохгүй ОТИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, профессор, дэд профессор цолтой эрдэмтэн багш нар удирдан явуулж байна.
2014-2026 онд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн 60%-ийг амжилттай магадлан итгэмжлүүлж, Монгол Улсын хөгжил, дэвшлийн гол цөм болох өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг чанартай, чадвартай мэргэжилтнээр хангах үйлсэд манлайлагч, тэргүүлэгч үүрэгтэйгээр оролцож ирсэн.
35 жилийн түүхийн хугацаанд манай сургууль боловсролын байгууллага дундаас ISO 9001 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн анхны хувийн хэвшлийн сургууль болон гэрчилгээгээ гардаж авсан. Энэхүү гэрчилгээ нь манай сургуулийн бүхий л үйл ажиллагаа, сургалтын орчныг энэхүү чанарын баталгаажуулалтанд хүрч чадсаныг, мөн менежментийн зөв бодлого хэрэгжүүлж буйг батлан олгосон бол дээд боловсролын салбарт бас нэгэн шинэ түүхийг бүтээж, манай эрдмийн хамт олон Европын Холбооны ЭРАСМУС+ хөтөлбөрийн хүрээнд MONGWBL буюу ажлын байранд суурилсан сургалтын тогтолцоог бий болгож, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийн ерөнхий зохицуулагчаар 2021 оноос эхэлж ажилласан бөгөөд үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг явуулж байна. Түүнчлэн 2025 оноос Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой Үндэсний хэмжээний төсөл албан ёсоор эхэлж байна.
Түүхэн замнал


1385 м2талбай бүхий хоёр давхар байртай болж,"Отгонтэнгэр" дээд сургууль нэртэй болов.
БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан
Орос-англи хэлний багш орчуулагчийн ангийг нээв.
"ХХ зууны монгол гэр бүл" сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний хурлыг санаачлан, анх удаа зохион байгуулав.
Аж ахуйн эрх зүйч мэргэжлийн анги нээгдлээ.
ОТДС-ийн захирал Д.Оюунхорол боловсрол судлалын докторын зэрэг хамгаалав.
"Хуулийн цаг" теле зохиомжит цуврал нэвтрүүлгийг бэлтгэх төсөл хэрэгжиж олон нийтийн сайшаал, талархлыг хүртсэн нэвтрүүлгээр шалгарав.
Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болж, их сургууль болон өргөжив.
Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага мэргэжлээр шинэ анги нээв.
Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлтэй болж, хэл шинжлэлийн магистр, эрх зүйн магистр, докторын ангид элсэлтээ авч эхэллээ.
ОТДС-ийн захирал, доктор Д.Оюунхорол УИХ-ын гишүүнээр сонгогдов.
Тайваний Мин Чуаны Их Сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Швейцарийн номын сангийн Монгол дахь сүлжээг бий болгов.
Багш Б.Галиндэв философийн ухааны докторын зэрэг хамгаалав.

"Тэнгэрийн ивээлтэй сургууль" хэмээх сүлд дуутай болов.
Ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэв.
ОТИС-ийн үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлгийг санаачлан олгож эхлэв
Олон улсын худалдааны менежмент, аялал жуулчлалын менежмент, солонгос хэлний Орчуулагч-багшийн мэргэжлийн ангиуд нээгдлээ.

Хүмүүнлэгийн, Эдийн засаг-Бизнесийн удирдлагын, Хууль зүйн гэсэн бүтцийн гурван сургуультай болж Хууль зүйн клиник сургалтын төв байгуулагдав.
Японы Комазава охидын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Японд багш нар мэргэжил дээшлүүлж эхлэв.
АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлагтай хамтран шүүхийн мэтгэлцээний ур чадварын сургалт явуулах сургагч багш бэлтгэх төсөл хэрэгжүүлэв.
БНСУ-ын Конгжу үндэсний их сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.
Оюутан радио, ТВ студи ашиглалтад оров.
Хууль зүйн их дээд сургуулиудын хүрээнд хууль зүйн клиникийн багш бэлтгэх сургалтыг явуулав. Хууль зүйн клиникийн удирдлага, зохион байгуулалтын гарын авлага, клиникийн багшийн болон оюутны гарын авлага боловсруулав.
ЭЗБУС-ийн баг Улсын менежментийн олимпиадад тэргүүн байр эзлэв.

Сагсан бөмбөгийн шигшээ баг "Спрайт Блиг"-ийн анхны аварга болов.
Боловсрол судлалын магистр, докторын анги шинээр нээлээ.
Оюутолгой ХХК-тай дадлагажигч оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
Тайваний Мин Чуаны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, Улс төр судлалын ангиуд нээгдэв.
Сургуулийн үүсгэн байгуулагч Д.Оюунхоролын нэрэмжит тэтгэлгээр 76 оюутанд 56 сая төгрөгийг олгов.
Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлгээр 84 оюутанд 95 сая төгрөгийг олгов.
2013 оны Шилдэг хувийн хэвшлийн их сургуулиар шалгарав.
БСШУЯ-ны атестатчилалд амжилттай хамрагдав.
Эрдэм шинжилгээ судалгааны төв болон түшиц "Одтой жаалууд" цэцэрлэг байгуулагдав.
БНХАУ-ын Ляонингийн их сургууль, СИАС олон улсын их сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлж жил бүр 2 багш докторантурт, 2 төгсөгч магистрантурт 100% тэтгэлгээр суралцах эрхтэй болов.
Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлгээр 62 оюутанд 61 сая төгрөгийг олгов.
БМИҮЗ-өөр 7 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэв.
Монголын сурагчдын холбооны "Шилдэг их сургууль"-аар шалгарсан

Дэлхийн их, дээд сургуулиудын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас анх удаа ОТИС-ийнхан оролцов.
ОТИС-ийн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг бий болж 2 оюутан тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагдав.
Компанийн засаглалын сургалт явуулах эрхтэй боллоо.
Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн төсөлд шалгарав.
ОТИС-ийн Үүсгэн байгуулагч 4 дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, БОАЖСайдаар томилогдов.
Хувь хүний хөгжлийг дэмжих Cosmo Student төсөл хэрэгжүүлэв.
Орлоготой оюутан хөтөлбөр хэрэгжүүлэв.
Фитнес төв, Смарт хурлын танхим байгуулав.

АНУ-ын ACBSP байгууллагаар амжилттай олон улсад магадлан итгэмжлэгдэв.
- Агаарын тээврийн үйлчилгээ, Олон улсын харилцаа, Сэтгэл судлал, Програм хангамжийн шинэ хөтөлбөр нээв.
- Бизнес загварчлалын үндэсний аварга болов - ОУ-ын бизнес загварчлалын тэмцээнд МУ-аас анхлан оролцож дэд байрт шалгарав.
- ОТИС-ийн хурлын танхимыг засварлаж, Медиа технологийн төв, Ногоон оффисийг байгуулан иж бүрэн тохижуулав.
- U20 - Улсын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээний аварга болов.
- Монголдоо анх удаа БНСУ-ын Хансо Их сургуультай хамтран Агаарын тээврийн үйлчилгээ буюу Агаарын хөлгийн бүхээгийн ажилтан 2+2, Олон улсын харилцааны 3+1 хамтарсан хөтөлбөрийг нээв.
- Сайн дурын үйл ажиллагааны төв" байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлэв.
Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001 стандартыг нэвтрүүлж, баталгаажилт хийлгэлээ.
- Дээд боловсролын сургалтын байгууллагын 3 дах шатны магадлан итгэмжлэлд орж ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэв
- Европын холбооны ERASMUS+ C3QA буюу докторын сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг европын стандарт /ESG/-д нийцүүлэх төсөл хэрэгжиж эхэлэв
- Багш, ажилчдад эрчимжүүлсэн англи хэлний 1 сарын вакум сургалт зохион байгуулав.
- 2018 "Багш, монгол хэл уран зохиолын боловсрол", "Нийгмийн ажил" бакалаврын хөтөлбөр нээв.
- "Багш, сургуулийн өмнөх насны боловсрол" мэргэжлийн хөтөлбөр магадлан итгэмжлэгдэв.

"Багшийн хөгжлийн төв" нээлтээ хийв
- "Боловсрол судлал" докторын хөтөлбөр шинэ шалгуур шаардлагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, магадлан итгэмжлэгдсэн анхны их сургууль болов.
- ОТИС-ийн төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт болж, ОТИС-ийн нэгдсэн төгсөгчдийн холбоог байгуулав.
- "Erasmus+" төслийн "ARROW" хөтөлбөрт хамрагдсан ОТИС-ийн 15 багш гэрчилгээгээ гардаж авав.
- БСШУСЯ- наас зарласан "Оюутны санаачилгын төсөл"-д "Гэрлэн бүрхүүл", "Карьер хөгжлийн төв", "Be nice" төслүүд шалгарлаа.
- "Psychology_Тournament_2019" тэмцээнд оролцсон 13 багаас ур чадвар, мэдлэгээрээ манлайлж, ОТИС-ийн "Пентагон" баг 3-р байр эзэллээ.

"Сэтгэл зүйн үйлчилгээний төв"-ийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхлэв
- Оюуны өмчийн газар, Отгонтэнгэр Их Сургууль Монгол Улсад Технологи ба Инновацийг Дэмжих Төвүүдийн (TISC) үндэсний сүлжээ байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
- Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл болон Эрх зүй мэргэжлийн хөтөлбөрүүд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэв
- Оюутны лигийн Сагсан бөмбөгийн тэмцээнд ОТИС-ийн "Шилүүснүүд" шигшээ багийн эрэгтэй тамирчид мөнгөн медаль, эмэгтэй тамирчид хүрэл медаль авав

Чанарыг эрхэмлэж амжилт дагуулсан - 30 жил
- Багш, гадаад хэл боловсрол (Англи хэл), Орчуулга, гадаад хэл (Хятад хэл) мэргэжлийн хөтөлбөрүүд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авав.
- ОТИС-ийн Профессорын багуудын судалгааны төсөлд 20 сая төгрөгийн нэг удаагийн суурь судалгааны зардал олгов.
- "IT Лаборатори", чөлөөт сонголттой уншлагын танхим, олон улсын жишигт нийцүүлэн Спорт заалаа шинэчлэв.
- "Дээд боловсрол ба Тогтвортой хөгжил: онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага" ОУЭШХ зохион байгуулав.
- ОТИС-ийн үе үеийн багш судлаач, суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн дээжис 3 боть хэвлүүлэв.
- ОТИС-ийн Түүхт 30 жилийн ойн - Чанарыг эрхэмлэж амжилт дагуулсан - 30 жил ном хэвлэгдсэн гарав.

Чанарын менежментийн тогтолцооны (ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016) 2-дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан "СЭТГЭЛЭЭ НЭЭ" сэтгэл зүйн боловсрол олгох аяныг санаачлан БЗД-ийн Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулж, ОТИС-ийн Сэтгэл зүйн төв БЗД-ийн ЕБС-ийн Боловсролын сэтгэл зүйчдэд 7 удаагийн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж, БЗД-ийн ЕБ-ын 31 сургуулийн ахлах ангийн сурагчдад сэтгэл зүйн лекц уулзалтыг зохион байгуулж, ОТИС-ийн сэтгэл судлалын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг ментор оюутнаар бэлтгэж үе тэнгийнхэнд чиглэсэн зөвлөгөө өгч ажиллалаа.
БМИҮЗ-өөс "Боловсрол судлал"-ын магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.
"ОЮУТНЫ ЛИГ"-ийн тэмцээнд сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маань аварга боллоо.
ACBSP-н гишүүн сургуулиудын дунд 6 дахь жилдээ зохион байгуулж буй "THE STUDENTS INSTANT CASE COMPETITION" ОУ-ын тэмцээнд Отгонтэнгэр Их Сургуулийн баг амжилтаа бататган, дэд байранд шалгарч, өмнөх амжилтаа бататгалаа.
АНУ-ын Норт Америк их сургуультай "Бизнесийн удирдлага", "Боловсролын удирдлага", "Программ хангамж"-ийн магистрын 1+1, "Аялал жуулчлал", "Бизнесийн удирдлага", "Программ хангамж"-ийн бакалаврын хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж, хос дипломтой төгсөх мөн багш, ажилтнуудыг АНУ-д англи хэл, боловсролын манлайллын урт болон богино хугацааны хөтөлбөрт хамруулах боломж нээгдлээ.
Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэлтээрээ дэлхийд №1, Аялал жуулчлалын магистрын хөтөлбөрөөрөө дэлхийд №14, Бизнесийн удирдлагын хөтөлбөрөөрөө Зүүн Европын №3-т тус тус эрэмбэлэгдэн, магадлагдсан Болгарын Варнагийн Менежментийн Их Сургуультай 2+1+1 хамтарсан аялал жуулчлалын мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бакалаврын 3 улсын дипломтой төгсөх, 100 хувийн тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.