Танилцуулга
Боловсролын тогтолцоонд сургуулийн өмнөх боловсрол нь тэргүүлэх ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас баталсан нэн хэрэгцээтэй ажил мэргэжлийн жагсаалтад Багш, Сургуулийн өмнөх боловсрол мэргэжил багтсан нь тухайн мэргэжлийн ач холбогдол, нийгмийн үнэлэмжийн баталгаа болж байна.
ОТИС нь багш, сургуулийн өмнөх боловсрол олгох бакалаврын хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор ахисан түвшинд Боловсрол судлал, Боловсролын удирдлага, БСӨБ хөтөлбөрийн магистр, Боловсрол судлалын доктор бэлтгэх сургалтыг тус тус хэрэгжүүлж байна.
Бид сургалтын уялдаа холбоог бэхжүүлэх, нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхийн тулд мэдлэгийн агуулга, багтаамжийг өргөжүүлэх, шинжлэх ухаан хоорондын интеграцид түшиглэн прагматик чиглэлийг түлхүү хөгжүүлэх зорилгыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг.
Боловсрол судлалын тэнхим нь МУ-ын гавьяат багш 1, доктор багш 3, докторант багш 3, магистр багш 1, нийт 7 багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ судалгааны болон хүмүүжлийн олон талт үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Тус тэнхимийн багийн бүрэлдэхүүнд:
- Р.Туяа Тэнхимийн эрхлэгч, Доктор /PhD/
- С.Одхүү МУ-ын Гавьяат багш, Доктор /PhD/, профессор
- Х.Алтанхундага Доктор /PhD/
- Т.Болор Боловсрол судлалын магистр, докторант
- Д.Төрсайхан Боловсрол судлалын магистр, докторант
- Т.Мөнхбадрал Боловсрол судлалын магистр, докторант
- Х.Есенгүл Боловсрол судлалын магистр
Тэнхимийн багш нар мэргэжлийн багш бэлтгэх ангид хичээл заахаас гадна ОТИС-ийн салбар сургуулиуд болох Хүмүүнлэгийн сургууль, Хууль зүйн сургууль болон Эдийн засаг бизнесийн сургуулийн бакалавр, магистрын ангид Багшийн хөгжил ёс зүй, Сурган хүмүүжүүлэх зүй, Боловсрол судлал, Боловсролын менежмент, Судалгааны арга зүй, Хүний хөгжил харилцааны ёс зүй зэрэг хичээлүүдийг заадаг. Мөн салбар сургуулийн багш нартаа эрдэм шинжилгээ, сургалт, боловсролын онол арга зүйн чиглэлээр хичээл заах, тэдний судалгаа, эрдэм шинжилгээний ажилд туслах зорилгоор зөвлөгөө өгөхөөс гадна, багшлах эрхийн сургалтыг эрхлэн явуулдаг.
Боловсрол судлалын тэнхим нь Боловсролын яам, гадаад дотоодын их дээд сургууль, олон улсын байгууллага, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, СӨБ-ын салбар дахь байгууллагууд, ШУА-ийн боловсролын салбарын төдийгүй судалгааны хүрээлэн зэрэг гадаад дотоодын нийт 30 орчим байгууллагатай сургалтын болон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллаж, боловсролын ирээдүйн чиг хандлагыг судлан хэрэгжүүлэх ажилд тэргүүлэх чиглэлтэй оролцож байна.