Үндсэн агуулга руу очих

Отгонтэнгэр их сургуулийн

оюутны холбоо

Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбоо нь жилийн эхэнд бүтэн жилийн турш хийх ажлуудаа санаачлан төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Бид нийт сургуулийн дотоод болон сургуулиас гадагш чиглэсэн олон олон ажлыг төлөвлөж ажилдаг. Отгонтэнгэр их сургуулийн нийт багш ажилчид Оюутнуудын хүрээнд “Бид ёс зүйтэй хамт олон” аяныг өрнүүлж үйл ажиллагаанууд маань жил бүр амжилттай явагддаг. Бид сургуулийн нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалах, Нийт оюутнуудыг ОТИС, МОХ болон бусад байгууллага, албан тушаалтантай харилцахдаа бүрэн төлөөлөх, Оюутныг хөгжүүлэх, дэмжих, нийгэмд бие хүн бэлтгэх бүх төрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, Оюутны бүх төрлийн санаачлагыг дэмжих Оюутны бүх чиглэлийн клубын үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй ажилладаг.