
Сургуулийн захирал
ДДорлигсүрэн
ОТИС-ийн ТУЗ-ын дарга, ЭЗБУС-ийн зөвлөх багш, доктор Доктор Хичээлүүд Макро эдийн засаг, Хөгжлийн эдийн засаг
Бизнесийн удирдлагын тэнхим
Салбар сургууль
ЭРХЭМ ЗОРИЛГО ИРЭЭДҮЙГЭЭ ЭРДМЭЭР БАТАЛГААЖУУЛСАН ЁС ЗҮЙТЭЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ
АЛСЫН ХАРАА ЭХ ДЭЛХИЙ ХҮН ТӨРӨЛХТӨНД ЭЭЛТЭЙ СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТОГТВОРТОЙ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ
ЭЗБУС-д нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага, олон улсын худалдааны удирдлага,санхүү банк удирдлага мэргэжлийг сонгон суралцах боломжтой бөгөөд дээрх мэргэжлүүдээр нийт 13 удаагийн төгсөлт хийжээ. Мөн нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, даатгалын мэргэжлээр бизнесийн удирдлагын магистрын ангид суралцах боломж элсэгчдэд бий.
ЭЗБУС-н үнэт зүйлс:
Оюунлаг нэгдмэл хамт олон
Чанартай сургалт
Бүтээлч хариуцлагатай оюутан
Хүмүүнлэг ёс зүйтэй харилцаа
Тасралтгүй хөгжил шинэчлэл

МАНАЙ ХАМТ ОЛОН
ЭЗБУС зөвлөх 4 багш, үндсэн 16 багштай. Оюутнууд маань бүх түвшний байгууллагын санхүүгийн менежер, нягтлан, маркетингийн менежер, худалдааны менежер, банк санхүү, төрийн алба, бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад ажиллах боломжтойн дээр мэргэжлийн бус салбарт ч өрсөлдөх чадвартай гэдгийг төгсөгчдийн ажлын байрны судалгаа харуулж байна.
Бакалавр, магистрын хөтөлбөрийн элсэлтийн мэдээллийг их сургуулийн албанаас авах эсвэл цахим бүртгэлээр оролцоно уу.

Сургуулийн захирал
ОТИС-ийн ТУЗ-ын дарга, ЭЗБУС-ийн зөвлөх багш, доктор Доктор Хичээлүүд Макро эдийн засаг, Хөгжлийн эдийн засаг
Бизнесийн удирдлагын тэнхим
Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль — тэнхимүүдийн товч танилцуулга.
Бүртгэл, программ хангамжийн тэнхимийн танилцуулга
Бүртгэл программ хангамжийн тэнхим нь үүсэн байгуулагдсанаас хойш 19 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 2025-2026 оны хичээлийн жилд Бүртгэл программ хангамжийн тэнхим нь 40 гаруй мэргэжлийн хичээлүүдийг бакалаврын болон магистрын түвшинд зааж байна.
Бүртгэл, програм хангамжийн тэнхимд зөвлөх профессор 2, үндсэн 5 нийт 7 багш сургалт судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд нийт бүрэлдэхүүний 43 хувь нь ахлах зэрэгтэй, 33 хувь нь Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч зэрэг цол авсан бөгөөд салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 4 багш шагнагдсан байна. Тус тэнхмийн багш нар нийт 30 гаруй сурах бичиг, гарын авлага боловсруулсан бөгөөд жил бүр мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлаараа өгүүлэл нийтүүлж ирсэн. Мөн түүнчлэн жил бүр олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг хэлэлцүүлж ирсэн хамт олон юм.
Тус тэнхим нь Нягтлан бодох бүртгэл болон Программ хангамжийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэхдээ өөрийн үнэлгээ хийж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2014 онд нягтлан бодох бүртгэл хөтөлбөр, 2024 онд Программ хангамжийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан.
2013 онд Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн зөвлөлд /ACBSP/ гишүүнээр элсэж, 2017 оноос одоог хүртэл амжилттайгаар магадлан итгэмжлэгдсэн.
Бүртгэл, программ хангамжийн тэнхим нь Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр өдрийн болон Бямба гарагийн ангид сургалт явуулахын зэрэгцээ Нягтлан бодох бүртгэл сургалтын хөтөлбөрөөр магистрантурын ангид сургалт явуулж байна.
Мөн Программ хангамжийн хөтөлбөрөөр өдрийн болон магистрын ангиуддаа сургалтын үйл ажиллагааг тасралтгүй мэргэжлийн багш нарын мэдлэг, чадварт суурилан чадварлаг мэргэжилтэн бэлтгэж байна.
Программ хангамж болон нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутан нь АБСС /Ажлын байранд суурилсан сургалт/-нд хамрагдаж суралцаж буй хугацаандаа эзэмшиж буй мэргэжлийн байгуулагад үндсэн ажилтаны гэрээ хийж ажиллаж байна. Энэхүү сургалт нь оюутанд практикт суурилсан чадварыг олгохын зэрэгцээ цалинтай ажилдагаараа давуу талтай юм.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодогч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нягтлан бодох бүртгэлийн олимпиад БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газар, ХААИС, Монголын менежментийн холбоо, Жандагсүрэн сангаас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Менежментийн улсын олимпиадад жил бүр оюутнуудаа амжилттай оролцуулж ирсэн.
Тус тэнхимийн хувьд зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг боловсрол бүхий чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, сургалт-судалгааны байгууллагын түвшинд ажиллах зорилго тавин ажиллаж байна.
Бүртгэл, програм хангамжийн тэнхим нь сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаас гадна оюутнуудад хандсан мэргэжлийн уралдаан тэмцээн, АСТ, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсаар ирсэн.
Нийт 3 багш

Бүртгэл, программ хангамжийн тэнхим

Бүртгэл, программ хангамжийн тэнхим

Бүртгэл, программ хангамжийн тэнхим