Номын сан
“OТU” НОМЫН САН
Отгонтэнгэр их сургууль нь 168 хүний суудалтай хоёр уншлагын танхим, 45000 гаруй номын фонд бүхий хоёр ч номын сантай. Дээрээс нь сургуулийн эрдэмтэн багш нарын гаргасан, үндэсний хэмжээнд эрэлттэй байдаг судалгааны бүтээл, ном сурах бичгийг хүртээмжтэйгээр унших боломжтой нь тус номын сангийн бас нэг давуу тал юм. Мөн Монголын Номын Сангуудын Консорциум (МНСК)-д гишүүнээр элссэн учраас оюутнууд цахим номын сангууд дахь нээлттэй мэдээллийн сангаас хүссэн мэдээллээ авч ашиглаж болно.

Цагийн хуваарь
Жич : Шалгалтын үеэр Бямба, гаригт 10:00 - 16:00 цагт ажиллана.
Да - Ба | 08:00 - 19:00 Бямба | 10:00 - 16:00 Ням | Амарна
Улаанбаатар хот дахь номын сангууд
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН
Электрон каталог:
www.nationallibrary.mn/catalog.php гэсэн холбоосоор эрж буй номоо Үндэсний номын санд байгаа эсэхийг мэдэж болно.
Уншигчийн бүртгэл: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, 1 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж
Цагийн хуваарь: Өвөл, зуны цагийн хуваарьтай. Зундаа Бямба, Ням гарагт амардаг бол Өвлийн цагийн хуваариар (10-5-р сар) ажлын өдрүүдэд 9-20 цаг, амралтын өдрүүдэд 9-17 цаг хүртэл ажилладаг.
ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНЫ НОМЫН САН
Уншигчийн бүртгэл: Иргэний үнэмлэх, 1 хувь цээж зураг.
Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 9-18 цаг хүртэл ажилладаг.
Холбоо барих: 7744 4194
УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ НОМЫН САН
Электрон каталог:
www.koha.pl.ub.gov.mn гэсэн холбоосоор эрж буй номоо олж болно.
Уншигчийн бүртгэл: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, бүртгэлийн хураамж хэрэгтэй. Цээж зураг шаардлагагүй.
Цагийн хуваарь: 9-р сарын 16-наас 6-р сарын 15 хүртэл ажлын өдрүүдэд 9-20 цаг, Бямба, Нямд 10-19 цаг хүртэл ажилладаг. Харин зуны цагт бол зөвхөн ажлын өдрүүдэд 10-18 хүртэл нээлттэй.
Вэб: www.pl.ub.gov.mn
ХУУЛЬЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН САН
Уншигчийн бүртгэл: Бакалаврын оюутнууд жилийн 45,000 төгрөгөөр уншигчийн үнэмлэх нээлгэдэг.
Цагийн хуваарь: Амралтын өдрүүдэд ажилладаггүй.
АМЕРИКИЙН СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Цагийн хуваарь: Нацагдоржийн номын сантай ижил.
Холбоо барих: 70115703
ФРАНЦ-МОНГОЛЫН ТӨВ
Уншигчийн бүртгэл: Оюутны үнэмлэхээ үзүүлээд жилийн 10,000 төгрөгөөр уншигчийн үнэмлэх нээлгэдэг.
Цагийн хуваарь: Ням гарагт амардаг. Холбоо барих: 351914
Вэб: www.afm.mn



