Үндсэн агуулга руу очих

Салбар сургууль

Хууль зүйн сургууль

НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА, БОЛОВСРОЛЫН СТАНДАРТАД НИЙЦЭХҮЙЦ ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ГАДААД ХЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОХИХ ЧАДВАРТАЙ, ЁС ЗҮЙН ӨНДӨР СОЁЛТОЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургууль нь Монгол Улсын хууль зүйн боловсролын салбарт өөрийн байр суурь, уламжлал, туршлагыг бүрдүүлсэн, сургалт, судалгаа, мэргэжлийн практикийг хослуулсан эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага юм.

Тус сургуулийн үндэс суурь 1994 онд Гэгээрлийн сайдын 103 дугаар тушаалаар олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр “Олон улсын эрх зүй” мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр тавигдсан. Улмаар 1995 онд долоон үндсэн багштайгаар Эрх зүйн тэнхим байгуулагдаж, 2005–2006 оны хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуулийн бүтцийн бие даасан сургуулийн нэг болох “Хууль зүйн сургууль” болон өргөжин зохион байгуулагдсан түүхтэй.

Бид олон жилийн туршлагад тулгуурлан эрх зүйн боловсролын хөгжил, нийгмийн хэрэгцээ, хууль зүйн салбарын шинэчлэлтэй уялдсан сургалт, судалгааны үйл ажиллагааг тасралтгүй хөгжүүлж ирсэн.

Өнөөдөр Хууль зүйн сургууль нь хууль зүйн онолын мэдлэгийг практик ур чадвартай хослуулж, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх ёсыг эрхэмлэсэн, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарласан мэргэжилтэн бэлтгэхийг зорин ажиллаж байна.

Судалгаа, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл

Хууль зүйн сургууль нь нийгэм, эдийн засгийн хөгжил, эрх зүйн шинэчлэл, хүний эрх, шударга ёсны хэрэгцээ шаардлагад нийцсэн судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэхийг зорьдог.

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлсон.

1. Хувийн эрх зүйн чиглэлээр

  • Газрын харилцааны эрх зүйн зохицуулалт: өнөө ба ирээдүй

  • Гэр бүл – Хүүхэд – Хөгжил – Хамгаалал

  • Хувийн эрх зүйн шинэчлэл

2. Төр, захиргааны эрх зүйн чиглэлээр

  • Төрийн албаны уламжлал, шинэчлэл

  • Боловсролын эрх зүй ба боловсрол судлал

3. Эрүүгийн эрх зүйн чиглэлээр

  • Хүний эрх ба эрүүгийн эрх зүйн шинэчлэл

  • Гэмт хэрэг – Хохирогч судлал

Эдгээр чиглэлийн хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, бодлого боловсруулахад хувь нэмэр оруулахад чиглэсэн судалгааг хөгжүүлж байна.

Төсөл, хөтөлбөр ба хамтын ажиллагаа

Хууль зүйн сургууль нь үндэсний болон олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаагаа хөгжүүлж, сургалт, судалгаа, нийгмийн оролцоог дэмжсэн 80 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай.

Төсөл, хөтөлбөрийн хүрээнд профессор, багш нар судалгаа, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, сургалт, бодлогын судалгаанд оролцохын зэрэгцээ оюутан, суралцагчдыг судалгааны үйл ажиллагаанд татан оролцуулдаг.

Ингэснээр суралцагчид судалгааны арга зүй эзэмших, багаар ажиллах, бодит асуудалд дүн шинжилгээ хийх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах туршлага хуримтлуулах боломж бүрддэг.

Мөн сургууль нь үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах түшиц байгууллагын үүрэг гүйцэтгэж ирсэн.

Бидний онцлог

Хууль зүйн сургуулийн давуу тал, хөгжлийн үндэс нь дараах онцлогт оршино.

  • Уламжлал, туршлага: 1994 оноос эхтэй хууль зүйн боловсролын олон жилийн түүх, туршлага.

  • Эрдмийн чадавх: Докторын зэрэгтэй судлаачид болон мэргэжлийн өндөр туршлагатай профессор, багш нар.

  • Онол ба практикийн уялдаа: Хууль зүйн мэдлэгийг мэргэжлийн практик, клиник сургалттай хослуулсан сургалтын орчин.

  • Судалгаанд суурилсан хөгжил: Эрх зүйн салбарын тулгамдсан асуудалд чиглэсэн тэргүүлэх судалгааны чиглэл, төсөл, хөтөлбөрүүд.

  • Хамтын ажиллагаа: Үндэсний болон олон улсын байгууллагатай хамтран ажилласан туршлага.

  • Мэргэжлийн ёс зүй, хариуцлага: Хууль дээдлэх ёс, хүний эрх, шударга ёсыг эрхэмлэсэн мэргэжилтэн төлөвшүүлэх зорилго.

Хууль зүйн сургууль

Бидний зорилго – Нийгэмд үнэ цэн бүтээх хуульчдыг бэлтгэх

Хууль зүйн сургууль нь хууль тогтоомжийг мэддэг мэргэжилтэн бэлтгэхээс гадна хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх, хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг эрхэмлэх, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлах чадвартай мэргэжилтэн төлөвшүүлэхийг эрхэмлэдэг.

Бид уламжлал, эрдмийн чадавх, судалгааны үр дүн, практик туршлагадаа тулгуурлан эрх зүйн боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг тасралтгүй хөгжүүлж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Хууль зүйн мэдлэгээр манлайлж, ёс зүйгээр үлгэрлэж, ур чадвараар нийгэмд үнэ цэн бүтээнэ.

Сургалтын хөтөлбөр

Хууль зүйн сургууль нь эрх зүйн боловсролын олон жилийн туршлага, сургалт, судалгааны нөөцдөө тулгуурлан бакалавр, магистрын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Одоогоор дараах хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

  • Эрх зүйн бакалаврын хөтөлбөр

  • Бизнесийн эрх зүйн бакалаврын хөтөлбөр

  • Эрх зүйн магистрын хөтөлбөр

  • Хүний эрх судлалын магистрын хөтөлбөр

  • Эрх зүйн докторын хөтөлбөр

 

Сургалтын үйл ажиллагаандаа эрх зүйн онол, хууль тогтоомжийн хэрэглээ, мэргэжлийн ёс зүй, судалгааны арга зүй, практик ур чадварыг уялдуулан хөгжүүлэхэд анхаардаг.

Түүхэн хугацаанд өдөр, орой, эчнээ сургалтын хэлбэрээр аж ахуйн эрх зүй, олон улсын эрх зүй, хуулийн зөвлөх, өмгөөлөгч болон эрх зүйн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн нь сургалтын үйл ажиллагаагаа нийгмийн хэрэгцээ, суралцагчдын эрэлтэд нийцүүлэн хөгжүүлж ирсний илэрхийлэл юм.

Бүтэц, зохион байгуулалт

Хууль зүйн сургууль нь сургалт, судалгаа, мэргэжлийн практикийг уялдуулан хэрэгжүүлэх дараах гурван үндсэн нэгжтэй.

  • Нийтийн эрх зүйн тэнхим

  • Хувийн эрх зүйн тэнхим

  • Хууль зүйн клиник сургалтын төв

Эдгээр нэгж нь эрх зүйн салбарын төрөлжсөн мэдлэг, судалгааны чиглэл, практик сургалтыг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг.

Багшлах бүрэлдэхүүн, мэргэжлийн туршлага

Хууль зүйн сургуулийн сургалт, судалгааны чанарын гол түшиг нь эрдмийн өндөр чадавх, мэргэжлийн арвин туршлага бүхий профессор, багш нар юм.

Багшлах бүрэлдэхүүнд хууль зүйн шинжлэх ухааны доктор, доктор, профессор, дэд профессор болон хууль зүйн практик туршлагатай судлаач, мэргэжилтнүүд ажилладаг. Үндсэн багш нарын 35 хувь нь докторын зэрэгтэй, 70 хувь нь Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч мэргэжлийн туршлагатай багш нар байна.

Мөн багшлах бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат хуульч, Монгол Улсын гавьяат багш, хуульч профессор, өмгөөлөгч, олон улсын болон үндэсний арбитрч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, үндэсний болон мэргэжлийн сургагч багш, мэтгэлцээний шүүгч зэрэг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд багтдаг.

Багш нарын мэргэжлийн туршлага нь өмгөөлөл, олон улсын арбитр, оюуны өмч, эвлэрүүлэн зуучлал, компанийн засаглал, хүний эрх болон хууль зүйн бусад чиглэлийг хамардаг. Түүнчлэн мэргэжлийн байгууллага, зөвлөл, хороо, эрдмийн болон редакцын зөвлөлд гишүүнээр ажиллаж, мэргэжлийн мэдлэг, туршлагаа сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлдэг.

Ингэснээр суралцагчид зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна хууль зүйн практикт тулгамддаг бодит асуудлыг мэргэжлийн өнцгөөс шинжлэх, үнэлэх, шийдвэрлэх арга барилд суралцах боломжтой.

Элсэлтэнд бүртгүүлэх

Бакалавр, магистрын хөтөлбөрийн элсэлтийн мэдээллийг их сургуулийн албанаас авах эсвэл цахим бүртгэлээр оролцоно уу.

Бүртгүүлэх
С ЭРДЭНЭБОЛОР

Сургуулийн захирал

СЭРДЭНЭБОЛОР

ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хуульч, өмгөөлөгч Хууль зүйн ухааны доктор Хичээлүүд Захиргааны эрх зүй, Захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ

Хууль зүйн сургууль

Тэнхимийн танилцуулга

Хууль зүйн сургууль — тэнхимүүдийн товч танилцуулга.

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн харъяа Нийтийн эрх зүйн тэнхим нь 2007-2008 оны хичээлийн жил Олон улсын эрх зүйн тэнхим нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд 2016-2017 оны хичээлийн жил Нийтийн эрх зүйн тэнхим болж өөрчлөгдсөн.

       2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор "Олон улсын эрх зүйн мэргэжил"-ийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдэв.

2025-2026 оны хичээлийн жилийн байдлаар Нийтийн эрх зүйн тэнхим нь зөвлөх багшаар хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор,  Академич,  Ж.Амарсанаа, тэнхимийн эрхлэгчээр Т.Баярдалай,  ахлах багшаар доктор Г.Гантөмөр, доктор С.Эрдэнэболор, Б.Энхбаяр, Б.Досжан, үндсэн багшаар Б.Наргулан, М.Зунцас, Ц.Отгонням, О.Өрнүүнбилэг Ү.Амарбат, Р.Очирбал цагийн багшаар Б.Сугар нарын 11 багшийн бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Тэнхимийн багшлах бүрэлдэхүүний хувьд:

  1. Академич-1
  2. Хууль зүйн доктор -4
  3. Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хуульч профессор - 7
  4. Хуульчдын холбооны захиргааны эрх зүйн дэд хорооны гишүүн - 1
  5. Мэтгэлцээний үндэсний шүүгч - 1
  6. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн – 6 байна

Тэнхимийн эрхэм зорилго: Оюутныг чадваржуулъя, нийгэмшүүлье, багшийг хөгжүүлье

Тэнхимийн зорилт

  • Оюутныг бүх талаар чадваржуулах, тэдний нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх
  • Зөв мэдлэг, хандлага, чадвар бүхий эрх зүйч мэргэжилтэн бэлтгэх
  • Багшлах боловсон хүчнийг эрдэмжүүлж, мэргэшүүлэх
  • Суралт-судалгааны тэнхимийг бий болгох

Салбарын онцлог, давуу тал

  • 20 жилийн сургалтын үйл ажиллагааны туршлага
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр
  • Мэргэжлийн, тогтвортой багшлах бүрэлдэхүүн
  • Стандартад нийцсэн сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
  • Төрийн болон мэргэжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа
  • Эрх зүйч мэргэжлийн практик дадлага, мэргэжлийн ур чадвар олгох түшиц бааз
  • Эрдэм, шинжилгээний судалгааны ажил
  • Мэргэжлийн хөрвөх чадвар 

 Тогтмол явуулдаг сургалт, эрдэм шинжилгээ, соёл урлаг, хүмүүжлийн ажил

Сургалтын чиглэлээр зохион байгуулдаг ажил:

  • Оюутан чадваржуулах сургалт
  • Хуульчийн ур чадварын сургалт
  • Илтгэх урлаг, ярианы чадвар олгох сургалт
  • Манлайлах чадварын сургалт
  • Парламентын болон шүүхийн мэтгэлцээний сургалт
  • Хууль хэрэглэх чадвар олгох сургалт
  • Хууль зүйн клиникийн сургалт
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих чадвар олгох сургалт
  • Хамтран ажиллагч байгууллагатай хамтран зохион байгуулах бусад сургалт

Эрдэм шинжилгээний болон мэргэжлийн чиглэлээр зохион байгуулдаг ажил

  • “Улсын эрх-111” сэдэвт эрдэм шинжилгээний хурал /намар/
  • “Үндсэн хуулийн түүхэн хөгжил, харьцуулсан судалгаа” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал /намар/
  • “Эрх зүй: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал /хавар/
  • Эрх зүйн тохиолдол шинжлэх, бодлого бодох уралдаан
  • Шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн
  • Парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн
  • Уран илтгэгч шалгаруулах тэмцээн

Соёл, урлагийн чиглэлээр зохион байгуулдаг ажил:

  • Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Хөл бөмбөгийн тэмцээн
  • Төгсөх ангийн нэрэмжит хөрвөх, магистрын ангиудын спорт өдөрлөг
  • Урлагийн үзлэг
  • “Эрүүл биед, саруул ухаан” явган аялал,
  • Цасны баяр

Хүмүүжлийн чиглэлээр зохион байгуулдаг ажил:

  • “Цэвэр хот” нийтийн цэвэрлэгээ
  • Сайн үйлсийн аян
  • Мэргэжил сурталчлан аян
  • Хууль сурталчлах аян

Нийт 15 багш

Ж Амарсанаа
ЖАмарсанаа

Нийтийн эрх зүйн тэнхим

Цэрэнжав Алтанцэцэг
ЦэрэнжавАлтанцэцэг

Нийтийн эрх зүйн тэнхим

Маньбадар Сувд
МаньбадарСувд

Нийтийн эрх зүйн тэнхим

Г ГАНТӨМӨР
ГГАНТӨМӨР

Нийтийн эрх зүйн тэнхим

Осоржин ХИШИГМӨНХ
ОсоржинХИШИГМӨНХ

Нийтийн эрх зүйн тэнхим

Энтони Д.Миллер
ЭнтониД.Миллер

Нийтийн эрх зүйн тэнхим

Ү Амарбат
ҮАмарбат

Нийтийн эрх зүйн тэнхим

Б ДОСЖАН
БДОСЖАН

Нийтийн эрх зүйн тэнхим

Мөнхбат Зунцас
МөнхбатЗунцас

Нийтийн эрх зүйн тэнхим

Ц Отгонням
ЦОтгонням

Нийтийн эрх зүйн тэнхим

Г. Бямбадорж
Г.Бямбадорж

Нийтийн эрх зүйн тэнхим

Т Баярдалай
ТБаярдалай

Нийтийн эрх зүйн тэнхим