"Эрасмус Плас" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа "MONGWBL" төслийн "Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах" ажлын хэсгийн уулзалт боллоо. Уулзалтад Отгонтэнгэр их сургууль, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дорнод их сургууль, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож, Аялал жуулчлал, Банк даатгалын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн загвары…
ЦаашОУХСЗ-н тэнхимээс “Сэрэхүй цаг” уулзалтыг 2018 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ хичээлийн жилийн эхний зочноор Монгол улсын тэргүүн шадар, хүндэт дипломатч Р.Баасан уригдан оролцлоо. Тэрээр 1969 оноос БНЭУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 он хүртэл дипломат албыг хашиж байжээ. Монгол улсын төрийн тэргүүн, сайд нарын гадаад улс дах орчуулагчаар ажиллаж, төрдөө хэл залгуулж явсан ахмад дипломатч юм. Уулзалтанд Олон улсын харилцаа, сэтгүүл зүйн ангийн оюутнууд оролцож, сон…
ЦаашДэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнуудын дунд “GRAND TOUR-2021” аялал жуулчлалын улсын олимпиад, эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 09 сарын 23-27 хооронд болж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн уралдаан нь “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” сэдвийн хүрээнд явагдаж улсын болон хувийн хэвшлийн 12 их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо. Тус олимпиад нь 4 үе шаттай явагдсан юм. Оюутны эрдэм шижилгээний бага хурал Танин мэдэхү…
ЦаашЦаашЦаашСанамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 100% онлайнаар явагдаж тус үйл ажиллагаанд сургуулиудын удирдлага, төлөөлөгчдөөс гадна Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Катрин Ивкоф оролцон, хоёр орны цаашдын боловсролын солилцоо, үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрээр хэлэхдээ хэдий Канад болон Монгол улс газар нутгийн хувьд алслагдан оршдог ч хоорондын үйл ажиллагаа тогтвортой сайжирсаар ирснийг дурдаж, дэлхий даяар тархсан цар тахлын үед хамтын ажиллагаа э…
Цааш2021/06/07 Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus плас”-ийн MONGWBL төслийн хүрээнд зарлагдсан "ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ИХ СУРГУУЛИУДЫН ШААРДЛАГАТАЙ СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ" нийлүүлэх тендерийн шалгаруулалтанд "Ай Ти Зон" компани шалгарсан билээ. Өнөөдөр ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа болон "Ай Ти Зон" компани төлөөлөгч нар гэрээнд гарын үсэг үзэглэлээ. Тус үйл явцад ХААИС,СЭЗДС, СУИС,Дорнод их сургуулийн төлөөллүүд цахимаар оролцсон юм.
Цааш2021/5/29-30 ОТИС –ийн “Гадаад хэлний орчуулга” (Хятад хэл), “Багш, гадаад хэлний боловсрол” (Англи хэл) бакалаврын хөтөлбөрүүдэд өнөөдөр хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн баг ажиллаж эхэллээ. Шинжээчийн багийн үйл ажиллагааг нээж, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа нээж үг хэлэхдээ, сургалтын хөтөлбөртөө чанарын соёлыг хөгжүүлж, төлөвшүүлэх уриалга гарган, магадлан итгэмжлэлийн ач холбогдол, стандартын шинэчлэл хийж буй талаар дуулгала…
ЦаашОТИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн бямбын 1-р ангийн хамт олны санаачилгаар ОТИС, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран “Байгаль орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүйн механизм”-ын талаарх тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн эрдэмтэд, судлаачид оролцсон бага хурал боллоо. Хурлаар салбар бүрийн төлөөллүүд / Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэс – Таван толг…
ЦаашДээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus плас”-ийн MONGWBL төслийн хүрээнд зарлагдсан "ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ИХ СУРГУУЛИУДЫН ШААРДЛАГАТАЙ СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ" нийлүүлэх тендерийн шалгаруулалт өнөөдөр боллоо. Тендер шалгаруулах үйл явцад ХААИС,СЭЗДС, СУИС,Дорнод их сургуулийн төлөөллүүд цахимаар оролцож, үнэлгээний хорооны гишүүд байлцан, тус бүрийн ирүүлсэн материал дээр үнэлгээ хийсэн бөгөөд 100 хувийн саналаар "Ай Ти Зон" компани шалгарлаа. Мате…
ЦаашДээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus плас”-ийн MONGWBL төслийн хүрээнд зарлагдсан тендерийн нээлт өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд ХААИС,СЭЗДС, СУИС,Дорнод их сургуулийн төлөөллүүд цахимаар оролцож, ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа, зохион байгуулах ажлын комиссын гишүүд болон тендерт материалаа ирүүлсэн байгууллагуудын төлөөлөгч нар байлцлаа. Одоогоор үнэлгээний хорооны гишүүд үнэлгээ хийж байна.
ЦаашОТИС-ийн Хууль зүйн сургуулиас Баянзүрх дүүргийн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвтэй хамтран ажиллах гэрээг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд нийгэмд тулгамдаад буй гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хууль, эрх зүйн туслалцааг хууль зүйн клиник төвийн оюутнаар дамжуулан олгох, дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх чиглэлийн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулах аж. Түүнчлэн тус төвд эрх зүйн оюутнууд дадлагажиж ажиллах юм.
ЦаашМонгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон МУИС-ийн Күнзийн институтээс жил бүр зохиодог Их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг олон улсын “Хятад хэлний гүүр” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт 2021 оны 05-р сарын 14-нд “Нэг гэр бүл” сэдэв дор цахимаар болж өндөрлөлөө. Энэхүү 20 дахь удаагийн тэмцээнийг Хятад, Монголын соёл, боловсролын мэргэжилтнүүд зочин, шүүгчээр ажилласан байна. Оролцогч оюутнууд тэмцээний эхний хэсэгт хят…
ЦаашОтгонтэнгэр Их Сургуулийн” Англи хэлний тэнхимээс зохион байгуулдаг “ГАДААД ХЭЛ-БОЛОВСРОЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зургаа дэх жилдээ Дорно дахин агаарын тээврийн үйлчилгээний тэнхимтэй хамтран зохион байгууллаа. Тус хурлын ач холбогдол нь Гадаад хэлний боловсрол олгож байгаа, түүнийг заах орчин үеийн арга зүйн чиг эерэг хандлага, хэл шинжлэлд гарч буй шинэчлэл, гадаад хэл суралцаж буй өнөөгийн нөхцөл байдлын талаарх хэлэлцүүлээд орхих бус хурлын эмхэтгэл жил бүр хэвлэгдэн багш судлаачды…
Цааш“Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг их дээд сургуулийн багш нараас гадна эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны бүтээлээ танилцуулдаг онцлогтой билээ. Энэ удаагийн хуралд 16 эрдэмтэн судлаачдын 10 илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Цар тахалын үеийн эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр нөлөөний талаар, хөдөө аж ахуйн салбар, буудайн үйлдвэрлэлийн салбарын асуудлаар мөн нийгмийн талаас гэр бүл…
ЦаашОТИС-ийн Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль найм дахь жилдээ “Нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг багш, эрдэмтэн судлаач, оюутан судлаач гэсэн ангиллаар зохион байгууллаа. Оюутны эрдэм шинжилгээний хуралд шилдэг 9 оюутны 8 илтгэл хэлэлцэгдэж, тэргүүн байранд МУИС-ийн магистрант Т.Наранцацрал "Нөлөөлөгчийн маркетингийн хэрэглэгчийн худалдан авалт дахь нөлөөллийн судалгаа" /Сошиал медиа хэрэглэгчдийн жишээн дээр / , дэд байранд О…
ЦаашКанадын үзэсгэлэнт байгалийн тогтоцоороо алдартай Ниагара хүрхрээний хажууд орших түүхт Niagara College-той 3+1 Бакалаврын хөтөлбөрийн "Багш Гадаад хэлний боловсрол /Англи хэл/" 1+1 "Англи хэлний хэл шинжлэл" магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх болсон мэдээг оюутан та бүхэндээ хүргэж байна Дээрх мэргэжлээр суралцаж буй магистр, бакалаврын оюутан та сургалтын сүүлийн нэг жилээ Канадад очиж сурснаар: - Хос дипломтой төгсөх - Хамтарсан хөтөлбөрийн гэрээний хүрээнд сургалтын төлбөрийн 30 хүртэл…
ЦаашАнгли хэлний хэрэглээ хэрэгцээ шаардлага академик түвшинд өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа энэ үед Англи хэлний тэнхимээс анх удаагаа зохиогдож буй "Хүсэл байвал хүрэх арга зам заавал байдаг" уран илтгэлийн тэмцээнд 20 гаруй илтгэлээс 7 эссег шалгаран үлдэж, шилдгүүдээ тодруулсан байна. Тэргүүн байранд Эрх зүй 3-р ангийн оюутан Б. Мишээл, дэд байранд Багш Гадаад Хэлний Боловсролын 4-р ангийн оюутан Л. Энхжин, Агаарын тээвэр үйлчилгээний 3-р ангийн оюутан Э. Ихмөрөн гутгаар байрыг тус тус эзэ…
Цааш