Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2017 оны 9 сарын 13

НҮБ-ын загвар хуралдааны шилдэг улсууд тодорлоо

НҮБ-ын загвар хуралдааны шилдэг улсууд тодорлоо

Хүний эрх тэр дундаа хүүхдийн эрх дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ цагт ОТИС-ийн оюутнууд НҮБ-ын ерөнхий ассамблейн загвар хуралдааныг зохион байгуулсан юм. НҮБ-ын загвар хуралдааны нэг сонирхолтой ажил нь улс орнууд өөрийн үндэстэний хоолоор бие биенээ дайлж энэ явцдаа өөрийн лоббиг хийх учиртай.

Улс орнууд ч энэ боломжийг алдалгүй төрөл бүрийн хоол, амттанаар бие биенээ дайлж өөрсдийгөө дэмжихийг бусад улсуудаас хүсч лоббигоо амжилттай хийж байсан юм. 17 сая хүүхэд ямар ч хараа хяналтгүй гудамжинд амьдарч, төрийн халамж анхаарлын гадуур байдаг Энэтхэг улс богино хэмжээний видео хийж үзүүлсэн нь маш оновчтой лобби ажил болсон юм. Хуралдаанаас хийсэн фото сурвалжлагыг сонирхоно уу.

 

 

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ

НҮБ-ын загвар хуралдааны шилдэг улсууд тодорлоо · Отгонтэнгэр их сургууль