Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2022 оны 9 сарын 5

Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.

Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа.

2021/09/01

Отгонтэнгэр их сургууль нь анх 2018 онд Чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 (Монгол улсын MNS ISO 9001:2016) стандартыг хэрэгжүүлэн МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжилзүйн үндэсний газраар баталгаажуулалт хийлгэсэн юм.

Өнгөрсөн хичээлийн жилд 2 дахь шатны баталгаажуулалтыг 100 хувь амжилттай хамгаалж, өнөөдөр энэхүү стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээг гардан авлаа.

Тус стандартыг нэвтрүүлснээр дээд боловсрол олгох үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг Олон улсын ISO 9001 стандартын шаардлагад хэрхэн нийцүүлж, чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийн байнгын сайжруулалтыг хийж байгаа эсэхэд жил бүр магадлах аудитыг хийдгээрээ онцлогтой.

Үргэлжлүүлэн энэ хичээлийн жилээс манай хамт олон Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO37001:2016 стандарт болон боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 нэвтрүүлэхээр зорьж байна.

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ

Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа. · Отгонтэнгэр их сургууль