Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2022 оны 11 сарын 28

БНСУ-ын тэргүүлэх Их сургуулиудын нэг Хансео Их Сургууль, ОТИС-ийн хамтын ажиллагаа өргөжнө

БНСУ-ын тэргүүлэх Их сургуулиудын нэг Хансео Их Сургууль, ОТИС-ийн хамтын ажиллагаа өргөжнө

 Хансео Их Сургуулийн ерөнхийлөгч, доктор Хам Ки Сон,  Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ким Жин Ү тэргүүтэй албаны төлөөлөгчид ОТИС-д 2 дахь удаагаа айлчилж,  хоёр сургуулийн  хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтаар:

  • Хамтарсан хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх буюу бусад мэргэжлээр солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • АТҮ хамтарсан хөтөлбөрөөр төгсөгчдийг “Korean Air”, “JEJU air” компаниудад  ажиллуулах  асуудлаар “гуравласан уулзалт” зохион байгуулахаар тогтсон юм.

Доктор Хам Ки Сон: “Монголын талаар бодоход Отгонтэнгэр Их Сургууль хамгийн түрүүнд санаанд ордог.”                

 

Мөн Агаарын тээврийн үйлчилгээ, Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзахдаа ОТИС, Хансео ИС-ийн хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид БНСУ-ын топ авиа компаниудын нэг “JEJU air”-д ажиллаж байгаа талаар бахархан тэмдэглэж, тэдэнтэй адил шилдэг боловсон хүчин болохыг ерөөлөө.

Дараа нь хоёр их сургуулийн хамтын бүтээл  “Агаарын тээврээр зорчигчдод зориулсан өврийн дэвтэр” номын нээлт болсон бөгөөд Монгол, Англи, Хятад, Солонгос гэсэн дөрвөн хэл дээр хэвлэгдсэнээрээ онцлог бүтээл аж.


Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ

БНСУ-ын тэргүүлэх Их сургуулиудын нэг Хансео Их Сургууль, ОТИС-ийн хамтын ажиллагаа өргөжнө · Отгонтэнгэр их сургууль