Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2023 оны 1 сарын 11

Боловсрол судлалын магистрын хөтөлбөрт суралцаж буй гадаад магиструудын хамгаалалт боллоо

Боловсрол судлалын магистрын хөтөлбөрт суралцаж буй гадаад магиструудын хамгаалалт боллоо

Отгонтэнгэр их сургуулийн Боловсрол судлалын магистрын хөтөлбөрт  БНХАУ-аас элсэн суралцаж буй магистрантуудын жинхэнэ хамгаалалт амжилттай болж өндөрлөлөө. Тус хөтөлбөрөөр 44 магистр суралцаж төгсөж байгаа бөгөөд БНХАУ-ын  боловсролын зах зээл дээрх судалгааны датаа мэдээлэлд үндэслэж судалгааны ажлуудаа гүйцэтгэсэн юм.

 Магистрантуудын судалгааны ажлыг Монгол Улсын талаас Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш нар болон БНХАУ-ын эрдэмтэн багш нар хамтран удирдаж ажиллалаа. Энэ нь хоёр орны эрдэмтэн багш нар харилцан туршлага солилцох, хамтарсан судалгааны ажлууд хийх өргөн боломжийг нээж өгч буйгаараа давуу талтай. 

 Хамгаалалтад оролцож буй магистрантууд Монгол Улс болон Хятад Улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд судалгааны өгүүлэл хэвлүүлэх, судалгааны төсөл хөтөлбөрт хамрагдах зэргээр эрдэм шинжилгээний цагаа гүйцэтгэсэн байна.

Судалгааны ажлаа амжилттай хамгаалсан магистрын оюутнуудын цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.

 

 

 

 

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ

Боловсрол судлалын магистрын хөтөлбөрт суралцаж буй гадаад магиструудын хамгаалалт боллоо · Отгонтэнгэр их сургууль