Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2024 оны 11 сарын 12

Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооноос жил бүр уламжилан зохион байгуулдаг "WE ARE ONE FAMILY" нэгдсэн чуулган боллоо.

Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооноос жил бүр уламжилан зохион байгуулдаг "WE ARE ONE FAMILY" нэгдсэн чуулган боллоо.
Отгонтэнгэр их сургуулийн оюутны холбооноос ангийн дарга нарын дунд зохион байгуулдаг уламжлалт уулзалтаараа энэ жилийг "Оюутны өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг дэмжин ажиллах" уриан дор явуулах болсноо зарласан юм.
Чуулганаар оюутны зөвлөлийн гишүүн болсны давуу тал, сургуулийн орчин, сургалтын үйл явц, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнөж, санал бодлоо хуваалцсан юм. Уулзалтын төгсгөлд нийт ангийн дарга нар ОТИС-ийн ОХ-той хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.
ОТИС-ийн оюутны холбооны тэргүүн Т.Эрдэнэ-Сувд хэлэхдээ:
Энэ жилийн хурлын хамрах хүрээ нь өргөссөн. Ахлах курсийн ангийн дарга нар анги хамт олноо төлөөлж идэвхитэй оролцлоо. Ингэснээрээ аль ч ангийн дарга нар нэг нэгнийгээ мэдэж, таньж, арвин туршлагаасаа хуваалцсан олон талт үйл ажиллагаа болсон гэж үзэж байна” гэдгээ илэрхийлсэн юм.
 

Зурагнууд

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ