Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2024 оны 11 сарын 12

АНУ-ын Пенн Стате Их Сургуулийн дэд профессор, Жонн Ванг манай сургуулийн оюутан залуустай уулзлаа

АНУ-ын Пенн Стате Их Сургуулийн дэд профессор, Жонн Ванг манай сургуулийн оюутан залуустай уулзлаа
10/10
АНУ-ын Пенн Стате Их Сургуулийн дэд профессор, 3S лабораторийн захирал, Жонн Ванг манай сургуулийн оюутан залуустай "Глобал боломж: Пенн Стате Их Сургууль" сэдвийн хүрээнд дэлхийн эрчим хүчний өнөөгийн байдал, эрчим хүчний салбар дах глобал боломж, АНУ ба Монгол улсын эрчим хүчний салбарын харьцуулсан судалгаа зэрэг сонирхолтой илтгэлийг хүргэлээ.
Энэхүү уулзалтыг нээж Отгонтэнгэр Их Сургуулийн эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан дэд проректор, Хамфригийн хөтөлбөрийн төгсөгч Б.Одгэрэл оюутан залууст хандан олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, ирээдүйнхээ үүд хаалгыг нээгээрэй хэмээн оюутан залууст уриаллаа.
Энэхүү уулзалтад оролцсон олон улсын харилцаа, эрх зүйн хөтөлбөрийн нийт оюутнууддаа талархал илэрхийлж сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.
 
Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ