Үндсэн агуулга руу очих
Тэтгэлэг
2025 оны 10 сарын 16

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

Тэтгэлгийн нэр: Отгонтэнгэр их сургуулийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

Зорилго: Энэхүү тэтгэлэг нь Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудаас сурлагын амжилт, түүний ахиц амжилтыг үнэлж урамшуулах, алдаршуулах түүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулах, сургуулиас нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг бэхжүүлэхэд оршино.

Хамрах хүрээ:

Тэтгэлэгт хөтөлбөрт Отгонтэнгэр Их Сургуулийн 2-4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой.

Тэтгэлгийн шаардлага, хэмжээ:

            Тухайн хичээлийн жилийн эхний долоо хоногт өмнөх сургалтын хугацааны сурлагын өндөр амжилт гарган суралцсан оюутанд “ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ”-ийг ОТИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж, тэтгэлгийг  сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр олгоно.

Уг тэтгэлэг нь “Отгонтэнгэр Их Сургуулийн оюутанд тэтгэлэг олгох, хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх журам”-ын 3.2.1-д тусгасны дагуу олгогдоно.

3.2.1.1 Эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 500 000 төгрөг

3.2.1.2. Эхний 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрөөс 600 000 төгрөг

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ