Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2026 оны 4 сарын 6

Манай багш, оюутнууд Италийн Катанийн их сургуульд амжилттай суралцаж, багшилж байна

Манай багш, оюутнууд Италийн Катанийн их сургуульд амжилттай суралцаж, багшилж байна

Программ хангамжийн магистрант А.Халиу: "Отгонтэнгэр Их сургуулийн олон оюутны төлөөлөл болж, миний бие Италийн Катанийн их сургуульд "LEGO-TNE" хөтөлбөрийн хүрээнд солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдлаа. Энэ хугацаанд хиймэл оюун ухаанд суурилсан "Travel Assistant AI" систем боловсруулах чиглэлээр лабораторийн орчинд практикт суурилсан судалгаа, хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэж байна. Олон улсын туршлагатай судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, Хиймэл оюуны технологийн бодит хэрэглээг судалж, жижиг хэмжээний "assistant service" хөгжүүлж амжилттай туршлаа.

Энэхүү солилцооны хөтөлбөр нь олон улсын хамтын ажиллагаа, дэвшилтэт технологийн мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэх үнэт боломж болж байна.Түүнчлэн СЗОУХ-ны тэнхимийн эрхлэгч, Доктор Г.Золзаяа  Erasmus+ LEGO төслийн хүрээнд  Италийн Катанийн их сургуулийн докторын түвшний оюутнуудад “Leadership Strategy of Mongol Khans” болон “Digital Diplomacy” хичээлүүдийг заасан.

Зурагнууд

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ

Манай багш, оюутнууд Италийн Катанийн их сургуульд амжилттай суралцаж, багшилж байна · Отгонтэнгэр их сургууль