
Монголоос хамгийн өндөрт, дэлхийд 201–300-д Отгонтэнгэр их сургууль Дэлхийн их сургуулиудын тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг үнэлдэг нэр хүндтэй "Times Higher Education Sustainability Impact Ratings 2026" үнэлгээний "SDG 4 – Quality Education" (Чанартай боловсрол) ангилалд дэлхийн 201–300 дугаар байрт эрэмбэлэгдэж, Монгол Улсаас оролцсон их сургуулиудын дундаас хамгийн өндөр үнэлгээ авлаа.
Энэ бол зөвхөн чансааны үзүүлэлт биш.
Энэ бол боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш боломжийг хангах, насан туршийн боловсролыг дэмжих, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийсэн ажлын бодит үнэлгээ юм.
Дэлхийн их сургуультай өрсөлдөн ийнхүү үнэлэгдсэн нь Отгонтэнгэр их сургуулийн багш, ажилтан, оюутан, төгсөгч бүрийн хамтын хөдөлмөр, тууштай хөгжлийн үр дүн билээ.