
Хурлыг Удирдах зөвлөлийн дарга Г.Жаргалсайхан удирдан явуулж, сургуулийн үйл ажиллагаа, хөгжлийн бодлоготой холбоотой дараах үндсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
* Удирдах зөвлөлд суралцагчийн төлөөллийг нөхөн томилох;
* 2026–2027 оны хичээлийн жилд нэг оюутанд ногдох зардлын тооцоо болон сургалтын төлбөрийн шинэчилсэн батлах;
* 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо;
* Багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх;
* 2026–2027 оны мөнгөн урсгалын төлөвлөгөө зэрэг асуудлууд багтав.
Хурлын үеэр Отгонтэнгэр их сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа 2026–2027 оны хичээлийн жилийн санхүү, сургалтын бодлогын чиглэлээр танилцуулга хийж, сургалтын чанарыг тогтвортой хадгалах, багш ажилтны нийгмийн баталгааг дэмжих, сургалтын орчныг сайжруулах зорилгоор сургалтын төлбөр болон цалин хөлсний шинэчилсэн тооцооллыг танилцууллаа.
Мөн Удирдах зөвлөлөөс ирэх хичээлийн жилийн элсэлтийн бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангах мөнгөн урсгалын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, сургуулийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг гаргав.