
Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн багш, дэд профессор Ц.Алтанцэцэг “Монгол Улсын Гавьяат багш” цол хүртлээ.
Боловсрол, хууль зүйн салбарт 50 гаруй жил, үүнээс Отгонтэнгэр их сургуульд 30 жилийн турш эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, үе үеийн өндөр боловсролтой хуульчдыг бэлтгэн хүмүүжүүлсэн тус сургуулийн эрхэм багш Ц.Алтанцэцэг “Монгол Улсын Гавьяат багш” хүндэт цолоор шагнагдлаа.
Эрхэм багшийнхаа нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, шавь нартаа зориулсан ариун үйлс болон боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр ийнхүү төр, засгаараа өндрөөр үнэлэгдсэнд Отгонтэнгэр их сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчид, хамт олны зүгээс гүн талархал илэрхийлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна