БСШУСЯ-ны АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ДБСБ-ын дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин нөхцөлийг сайжруулах бодлого боловсруулах” ажлын хүрээнд хийгдсэн судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийг хэлэлцүүлэх хэлэлцүүлэг 2019 оны 02 дугаар сарын 12 өдөр ОТИС дээр боллоо Хэлэлцүүлгийг БСШУСЯ-ын Ахлах мэргэжилтэн, Доктор О.Янжмаа нээж, Дээд боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин нөхцөлийн судалгаа, Дээд боловсролын сургалтын байгууллагын доту…
ЦаашОтгонтэнгэр Их Сургуулийн “Гадаад хэл, агаарын тээврийн үйлчилгээний тэнхим”-ээс “ГАДААД ХЭЛ-БОЛОВСРОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Хурлын үеэр Гадаад хэлний боловсрол олгож байгаа, түүнийг заах орчин үеийн арга зүйн чиг хандлагын өөрчлөлт, хэл шинжлэлийн тулгамдсан асуудал, гадаад хэл суралцаж буй өнөөгийн нөхцөл байдлын талаарх илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Олон улсын хурлыг удирдан чиглүүлэгч Б.Одгэрэлээс хурлын зорилго, онцлогийн талаар тодруу…
ЦаашОТИС-ийн багш ажилтануудыг хамруулсан АНГЛИ ХЭЛНИЙ АХИСАН ТҮВШНИЙ ХОЁР ДАХЬ СУРГАЛТЫГ амжилттай зохион байгуулж нийт төгсөгчидөд сертификат гардуулан өглөө. Сар гаруй үргэлжилсэн хичээлд багш, ажилтнууд хоёр түвшинд суралцаж, өмнө олж авсан мэдлэгээ бататгаж, нэг шат ахиулсан сайхан сургалт боллоо гэж багш нарын төлөөлөл хаалтын ажиллагааны үеэр илэрхийлж байлаа. Багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, цаашлаад сургалтын үйл ажиллагааны өдөр тутмын хэрэглээ болгох шаардлагыг тус сургууль т…
ЦаашОтгонтэнгэр их сургуулийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Ж.Золбаярын ивээл дор тус сургуулийн Оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ MOCKTRIAL-2019 ” шүүхийн мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо. Хоёр хоногийн хугацаанд захиргаа, иргэн, эрүүгийн чиглэлээр нийт 12 баг өрсөлдсөнөөс. “Захиргаа”-ны чиглэлээр эрх зүйн 3а анги тэргүүлж удаах байранд 4а анги орсон бөгөөд “Иргэн”-ий чиглэлээр эрх зүйн 3в анги тэргүүлж удаах байранд 3а анги удаалсан…
ЦаашОтгонтэнгэр их сургуулийн Оюутны холбооноос “Оюунлаг оюутан” 14 хоногийн аяныг санаачлан явуулж байгаа. Аяны хүрээнд сурлага хөдөлмөр авьяасаар бусдыг тэргүүлж яваа Н.Булгантамир, Г.Ган-Эрдэнэ, Т Болор-эрдэнэ нар ОТИС-ийн үеийн залуустаа өөрсдийн туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ази тивийн аварга шалгаруулах FIBA 3X3 U18 хүрэл медальт, Ази тивийн шилдэг тоглогч ОТИС-ийн урлаг спортын шилдэг оюутан Г.Ган-Эрдэнэ “Хийж буй зүйлээсээ хэрхэн кайф авах вэ” сэдвийн хүрээнд илтгэл тавихда…
ЦаашМонгол Улсын Их Хурлаас 2018 оны 6 сарын 27-ны өдөр батлагдсан “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг 2019 оны 1 сарын 1-ны өдрөөс хэрэгжихтэй холбогдуулан ОТИС-ийн захирлын тушаалаар ажлын хэсгийг томилон “ОТИС-ийн багшийг хөгжүүлэх хөтөлбөр”-өө шинээр гарсан хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулж бэлэн болголоо. Отгонтэнгэр их сургууль нь нийт багш нарын санал санаачлагыг дэмжих, ажлын байрандаа хөгжих боломжийг судлан бодитой шийдвэрлэх…
ЦаашОтгонтэнгэр Их сургууль сургалтын хөтөлбөрөө ОУ-д амжилттай магадлан итгэмжлүүлээд эхэлсэн бөгөөд цаашид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх алхамуудаа хэдийнээ хийж эхлээд байна. Түүний нэг нь өчигдөр ОТИС-ийн багш ажилтануудыг хамруулсан АНГЛИ ХЭЛНИЙ АХИСАН ТҮВШНИЙ ХОЁР ДАХЬ СУРГАЛТ эхэллээ. Нийт тэнхимийн 80 цаг үргэлжлэх хичээлд 50 гаруй багш, ажилтнууд хоёр түвшинд суралцсан бөгөөд Швейцарийн “Цюрих”-ийн Их сургуулийн доктор Юргин Капитан, мэргэжилтэн багш Lukas Hasler болон Rajeev Parashar нар сур…
ЦаашАНУ-ын Небраскагийн их сургуулийн багш Брюс Торсон оюутнуудын хамт жилд хоёр удаа гадаад улс руу аялж тухайн улс үндэстний талаар баримтат кино хийдэг юм. Энэ удаа Монгол Улсыг сонгосон бөгөөд ОТИС-тай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Небраскагийн их сургуулийн таван оюутан, Отгонтэнгэр их сургуулийн арван оюутны хамт манай улсын тухай таван өөр сэдвээр баримтат кино хийх аж. Мөн тус үйл ажиллагааны үеэр өнөөдөр Небраскагийн их сургуулийн багш Брюс Торсон “Фото сэтгүүл зүй буюу…
ЦаашНийслэлийн Боловсролын газар, Отгонтэнгэр их сургууль хамтран 12 сарын 22-28-ны хооронд Нийслэлийн ЕБС-ийн 180 гаруй нийгмийн ажилтнуудад “Мэргэжил сонголт, Хууль эрх зүй” нэг кредит цагийн сургалтыг зохион байгуулж, сертификат гардуулан өглөө. ОТИС захирал Э.Энхзаяа “ Нийгмийн ажилтан гэдэг зорилтот хэсэг рүү хүрч чаддаг, хүүхэд бүрт хүрч ажилладаг онцгой мэргэжил. Энэ сургалтаас олж авсан цогц мэдлэг мэдээлэл, олон хүүхдийн ирээдүйн амьдралдаа сонголтоо зөв хийхэд нөлөөлөх болно. Түүнчлэн сург…
ЦаашЕвропын холбооны санхүүжилтээр Испани Улсын Лас Палмасын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацын чадамжийг сайжруулах “Erasmus+” төслийн “ARROW” хөтөлбөрт хамрагдаж байгаа ОТИС-ийн багш нар төслийн үр дүнгээ түгээн дэлгэрүүлж, “Шинжлэх ухааны мэдээллийн санг ашиглах нь” сэдвийн хүрээнд 12 сарын 7-ны өдөр нийт багш нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалт нь "Шинжлэх ухааны мэдээллийн сан гэж юу вэ"," Судалгаандаа хэрхэн ашигл…
ЦаашХүүхэд бүр хөгжих, мэдлэг боловсролоо ахиулахыг хүсдэг. Гагцхүү тэднийг өөрсдийгөө нээх, чадвараа ахиулах, үргэлжлүүлэн суралцах боломжийг гаргаж дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал юм. Боловсролын салбарт тэргүүлэгч Отгонтэнгэр Их сургууль энэ удаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "MONGOLIAN PUPIL SPEAKER`S CHAMPIONSHIP" уран илтгэлийн тэмцээнийг улс орон даяар зохион байгууллаа. Нийслэлийн есөн дүүрэг, 11 аймгийн 970 гаруй сурагч оролцсон энэхүү тэмцээн анх удаа ийм өргө…
ЦаашОтгонтэнгэр их сургуулийн Оюутны холбооноос "WE ARE ONE TEAM" хөтөлбөрийг бүтэн нэг жилийн турш хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд анх удаа ЕБС-ийн ахлах сурагчдын дунд Үндэсний хэмжээний "MONGOLIAN PUPIL SPEAKER`S CHAMPIONSHIP" илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр өглөө 07:30 цагаас Отгонтэнгэр их сургуулийн Хуулийн сургуулийн үүднээс оролцогчдын цуваа эхлэн 09:30-цагаас нээлт боллоо. Эхний өдөр 640 гаруй сурагчид илтгэл хэлэлцүүлэх бөгөөд маргааш Баянзүрх, Баган…
Цааш11 сарын 29-30-ний өдрүүдэд Отгонтэнгэр их сургууль дээр Хансо их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ким Жин Вүү, АТҮ-ний тэнхимийн эрхлэгч Жеон Аэюүн болон бусад албаны төлөөлөгчид шинээр элсэж орсон ОУ-ын харилцаа болон Агаарын тээврийн үйлчилгээний 1-р курсын оюутнуудтай чөлөөт уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилт, Солонгост суралцах бааз орчны талаар танилцуулсан юм. Энэ үеэр бяцхан хөгжилтэй асуулт уралдааныг явуулж, Хансо их сургуулийн брэнд бүтээгдэхүүнийг оюу…
ЦаашУАШ Хөгжөөн Дэмжигчдийн Анхдугаар Тэмцээн 11 сарын 24-нд Монголын Хүүхдийн Ордон-д 4 насны ангиллаар 30 гаруй баг чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдлөө. 3 төрлөөр өрсөлдсөн уг тэмцээнд Тив дэлхийн олон тэмцээнээс алт мөнгө хүртэж байсан ОУХМ Э.Ананд дасгалжуулагч багштай ОТИС-ийн "Charming dance" бүжгийн хамтлаг богино хугацаанд бэлтгэлээ базаан оролцож, Чөлөөт буюу Open төрөлд багаараа, АТҮ-1В Б.Энхжин, АТҮ-2Г Б.Өүлэнзаяа нар "Pom doubles" бүжгийн төрлөөр тус тус тэргүүлж алтан медаль цомын эзнээр,…
ЦаашШвейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл Монгол Улсад 3 жилийн хугацаатай амжилттай хэрэгжиж, 11 сарын 21-нд “Holiday inn” зочид буудлын их танхимд төслийн эхний үе шатны үр дүнгийн талаар танилцууллаа. Арга хэмжээний нээлтэнд Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн захирал А.Амгалан:"Тогтвортой хөгжлийн боловсрол" төслийг БСШУСЯ, БОАЖЯ санаачлан, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр эхний үе шатыг хэрэгжүүлсэн. Мөн Суурь бичиг баримт, эрх зүйн…
ЦаашОтгонтэнгэр их сургууль Сэтгэл судлалын үндэсний төв болон Их монголын үрс цэцэрлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор (Ph.D) дэд профессор Х.Энхтуяа, ССҮТ-ийн гүйцэтгэх захирал, Америкийн сэтгэл судлаачдын нийгэмлэгийн гишүүн Б.Ууганцэцэг, Их монголын үрс цэцэрлэгийн үүсгэн байгуулагч А.Наранцацрал нар гарын үсэг зурав. Сэтгэл судлалын үндэсний төвтэй эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, инновацийг нэв…
ЦаашОтгонтэнгэр их сургууль “СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ” болох зорилго тавьсан билээ. Энэ хүрээнд энэ хичээлийн жилийн анхны Профессорын багийн хэлэлцүүлэг 2018 оны 11 сарын 28-нд хурлын танхимд нээлттэй боллоо. Хэлэлцүүлэгт ЭШСТ-ийн эрхлэгч, докторант Д.Эрдэнэчимэг "Барааны тэмдэг-зохиогчийн эрх хоорондын зөрчлийг шийдвэрлэх онол, практикийн асуудал”ЭЗТ-ийн эрхлэгч, докторант Э.Ганбат “Брэндийн үнэ цэнийг бүтээх онол, арга зүйн зарим асуудалд /Их дээд сургуулиудын жишээн дээр/” сэдэвт диссертациа хэлэл…
ЦаашОТИС-ийн Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээний тэнхимээс зохиодог уламжлалт “Хятад соёл сурталчлах долоо хоног” 11 сарын 27-30-ны хооронд болж өнгөрлөө. Хятад хэлний багш нар, оюутнуудын хамт "Хаврын баяр", “Дэнлүүний баяр” болон "Хятад цай” сэдэвтэй арга хэмжээ зохиож, банш, баярын идээ “Тансяо” хэмээх цагаан будаа, хар гүнжидийн үрээр хийсэн зууш, идээ ундааны дээж олон төрлийн цайгаар дайлсан юм. Сонирхуулахад, Хятадын цайны салбарынхан “Ундарсан ажилтай байя гэвэл цайны лангуу нээ”, “Чи…
Цааш