Боловсролын шинэчлэл арга зүйн асуудал-2017” онол практикийн бага хурал зохион байгууллаа. Отгонтэнгэр Их сургууль олон улсын багш нарын баярын өдрөөр “Дээд боловсрол: Боловсролын шинэчлэл арга зүйн асуудал” онол практикийн бага хурал зохион байгууллаа.

Хурлын үндсэн илтгэлийг “Дээд боловролын өнөөгийн байдал тавигдаж буй шаардлага” сэдвээр БСШУЯ-ны Дээд Боловсролын Газрын дарга Т.Амаржаргалан тависан юм. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь их дээд сургуулийн сургалтын шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээгээр, олон талаас нь хөндөн судалсаны дээр оюутныг амжилттай сайн сурахад тэдний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан хэрхэн нөлөөлдөг болон сургалтын арга зүйд жендэрийн агуулга ойлголтыг тусгах хэрэгцээ шаардлага, өнөөгийн нөхцөлд судлаач оюутан бэлтгэхэд тохиолдож буй хүндрэлтэй асуудлыг судлан хэлэлцүүлснээрээ онцлог байлаа.

Түүнчлэн ОТИС-ийн салбар 3 сургуулийн багш нарын ирүүлсэн 11 илтгэлээс 10 илтгэлийг хэлэлцэн, “Судлаач оюутан бэлтгэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр Д.Эрдэнэчимэг (Хууль зүйн сургуулийн багш) тэргүүн байранд, “Оюутны амжилтанд хүрэх сэдэлд EQ нөлөөлөх нь” Б.Энхбаяр (Хүмүүнлэгийн сургуулийн багш) дэд байранд, “Дээд боловсролын сургалт, сургалтын арга зүйд жендэрийн агуулга ойлголтыг тусгах хэрэгцээ, шаардлага” Б.Одгэрэл (Хүмүүнлэгийн сургуулийн захирал) гутгаар байранд тус тус шалгарч бусдыг хошуучиллаа. Дашрамд дурдахад Д.Эрдэнэчимэг багшийн хэлэлцүүлсэн илтгэлийн агуулга нь: оюутан судалгааны явцад ямар нэгэн эшлэл дурдалгүй бусдын бүтээлийг хуулбарладаг нь оюуны хулгайд тооцогдож буй бөгөөд энэ нь ази оюутнуудын гаргадаг нийтлэг алдаа гэдгийг онцлоод цаашдаа ёс зүйтэй, бусдын бүтээлийн хүндэтгэдэг судлаачдыг бэлтгэх шаардлагатай гэдгийг онцолсон юм.