Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан НИСЭХ МИНИЙ ИРЭЭДҮЙ” өдөрлөг өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулагдлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд ИНЕГ-ын алба, салбаруудаас гадна агаарын тээврийн боловсон хүчин бэлтгэдэг их сургуулиуд оролцож өөрсдийн үйл ажиллагаа сурталчилсан юм. 
Отгонтэнгэр их сургууль өнгөрсөн хичээлийн жилээс эхлээд "Агаарын тээврийн үйлчилгээ" хөтөлбөрийг нээсэн бөгөөд энэ талаар мэдээлэл авахыг хүссэн иргэд олон байсан юм. Энэ хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хоёр жил Отгонтэнгэр Их сургуульд сураад үлдсэн хоёр жилээ Солонгосын Хансо их сургуульд сурна. Улмаар хоёр сургуулийн хос дипломтай төгсөх бөгөөд Монголдоо болон олон улсын авиа компаниудад ажиллах боломжтой.