"Гранд тур-2025" аялал жуулчлалын улсын XXIII олимпиадын 5 дахь төрөл болох TOURISM AND SUSTAINABLE TRANSFORMATION сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал, 1000000000 тэтгэлэгт дадлага хүний нөөцийн зорилтот төслийн 2-р шатны шалгаруулалт 2025 оны 09-р сарын 25-ны өдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Эрдэм шинэжмлгээний хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдээс Отгонтэнгэр Их сургуулийн Эдийн засаг Бизнесийн удирдлагын сургуулийн Аялал жуулчлал хөтөлбөрийн 2 дугаар курсийн оюутан Д.Даваадорж Экологийн ул мөр ба тогтвортой хэрэглээний чиг хандлага” сэдэвт илтгэл 1-р байранд шалгарч “АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН” XV ДАХЬ ФОРУМД оролцох урилгын зохин байгуулагчдаас давхар хүлээн авлаа. 2-р байранд Монгол улсын боловсролын их сургуулийн БТС, САЖ-3 оюутан Б.Энхсүрэн, Н.Сэлэнгэ “Мөсөнд авиралтын спортыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх боломж”, 3-р байранд Монгол улсын боловсролын их сургуулийн НХУС, ТСАЖ оюутан Т.Мөнхтэмүүлэн, У.Анунгоо, Н.Сэргэлэн нарын  “Аялал жуулчлалын тогтвортой өөрчлөлт ба орон нутгийн иргэдийн хандлагын үнэлгээ”сэдэвт илтгэл шалгарлаа.