11 сарын 12-нд Отгонтэнгэр их сургуулийн хурлын зааланд БНСУ-ын Imperial Tobacco группын БНСУ-ыг хариуцсан маркетингийн менежер Jaehoon Chung ОТИС-ийн ЭЗБУС-ийн оюутнуудад “БНСУ-н иргэдийн МУ-г зорих аялал жуулчлалын маркетингийг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд сонирхолтой лекц уншлаа. 

Уулзалтаар тус орны аялагч хүмүүсийн сэтгэхүй тэдний онцлог хүсэл эрмэлзэлд нь ач холбогдол өгөх нь туйлын чухал гэдгийг онцоллоо. Цаашид гадаад, дотоодын бизнесийн туршлага бүхий зочдыг урьж онол, практикийг хослуулах уулзалтыг үргэлжүүлэн хийх юм. Олон жил үр бүтээлтэй ажилласан маркетингийн менежерийн туршлагаас оюутнууддаа хуваалцах ажлыг зохион байгуулсан ЭЗБУС-ийн хамт олондоо талархал илэхийлье.