ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ОЮУТАН, МАНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ “МАНЛАЙЛАГЧ 2025” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
Зорилго:
Отгонтэнгэр Их Сургуулийн нийт оюутнуудаас сурлага, эрдэм шинжилгээ судалгаа, урлаг спортын амжилтаараа хошуучлан манлайлагчдыг шалгаруулан, олон нийтэд таниулах, үүсгэн байгуулагч болон төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийг гардуулж оюутныг дэмжин урамшуулах.
- Отгонтэнгэр Их Сургуулийн “Манлайлагч шилдэг оюутан”
- Отгонтэнгэр Их Сургуулийн “Шилдэг төв, клуб, дугуйлан”
- Салбар сургууль бүрийн “Манлайлагч тэргүүний оюутан”
- Салбар сургууль бүрийн “Манлайлагч удирдагч оюутан”
- Салбар сургууль бүрийн “Манлайлагч судлаач оюутан”
- Салбар сургууль бүрийн “Урлаг, спортын манлайлагч оюутан”
- Салбар сургууль бүрийн “Манлайлагч хамт олон”
Хугацаа:
- Салбар сургууль тус бүр 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилдэг оюутнуудаа шалгаруулах бөгөөд арга хэмжээ зохион байгуулах комисст манлайлагчдын материалыг хүргүүлнэ.
- 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13.00 цагаас шалгарсан оюутан, хамт олны нэгдсэн зураг авах үйл ажиллагаа болох бөгөөд салбар сургуулиуд зохион байгуулалттайгаар оролцоно.
- Отгонтэнгэр Их Сургуулийн шилдгийн шилдэг оюутнуудыг шалгаруулах үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15.00 цагт ОТИС-ийн хурлын зааланд болно.
Хамрах хүрээ:
Отгонтэнгэр Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа өдрийн ангийн оюутнууд, анги хамт олонд нээлттэй.
Манлайлагч оюутанд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага
Отгонтэнгэр Их Сургуулийн “Манлайлагч шилдэг оюутан”
- Бүтцийн сургууль тус бүрээс шалгарсан Манлайлагч тэргүүний оюутнуудын материалыг үндэслэнэ.
Отгонтэнгэр Их Сургуулийн “Шилдэг төв, клуб, дугуйлан”
- Үйл ажиллагаа нь тогтвортой байх (зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай байх)
- Сургууль болон гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байх
- Сургалт болон олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулсан байх
- Нийгэмд чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх
- Төв, клуб, дугуйлангийн гишүүд сургалт, эрдэм шинжилгээ, урлаг спортын зохих амжилт гаргасан байх
- Төв, клуб, дугуйланг төлөөлөн улсын хэмжээнд болон их дээд сургууль, бусад байгууллагаас зарласан уралдаан тэмцээн, арга хэмжээнд оролцсон, байр эзэлсэн бол давуу тал болно
- Сургууль, мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд оролцсон бол давуу тал болно
Манлайлагч тэргүүний оюутан:
- ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй байх
- Дөрөв ба түүнээс дээш улирал дараалан А үнэлгээтэй суралцсан сурлагын амжилттай байх, голч дүн 3.75-аас дээш байх
- Хичээлийн цагийн таслалтгүй байх
- Сургалтын төлбөрийн тооцоогүй байх
- Эрдэм шинжилгээний ажлын оролцоо, үр дүн (сургуулийн хэмжээнд 2 болон түүнээс дээш удаа илтгэл хэлэлцүүлсэн байх, улсын хэмжээнд болон олон улсын 1-ээс дээш илтгэл хэлэлцүүлсэн байх, оролцсон эрдэм шинжилгээний хурлуудад амжилт гаргасан байдал)
- Олон нийтийн ажилд оролцсон байдал, үр дүн (сургуулийн болон бусад байгууллагын хэмжээнд олон нийтийн ажил санаачлан зохион байгуулсан, идэвхтэй оролцсон байдал)
- Хичээлээс гадуур сургалтын хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх, ур чадвараа хөгжүүлэх, ур чадвараа хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдсан бол давуу тал болно.
Манлайлагч удирдагч оюутан:
- ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй байх
- Анги хамт олны дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхтэй байх
- Амжилттай суралцдаг байх
- Олон нийтийн ажилд манлайлан оролцдог байх
- Удирдан зохион байгуулах авъяастай /оюутны холбоо, зөвлөлийн идэвхтэн гишүүн, төв, клуб, дугуйлангийн ахлагч байх нь уг шалгуурын гол хэсэг байна/
- Өөрөө болон хамт олноо уриалан олон талт санаачлага гаргасан байх
- Салбар сургуулийн оюутны зөвлөлөөс тодорхойлолт авсан байх
Манлайлагч судлаач оюутан:
- ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй байх
- Анги хамт олны дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхтэй байх
- Шалгалтын болон сургалтын төлбөрийн тооцоогүй байх
- Хичээлийн цагийн таслалтгүй байх
- Эрдэм шинжилгээний ажлын оролцоо, үр дүн (сургуулийн хэмжээнд 4 болон түүнээс дээш удаа илтгэл хэлэлцүүлсэн байх, улсын болон олон улсын хэмжээнд 2-оос дээш илтгэл хэлэлцүүлсэн байх, оролцсон эрдэм шинжилгээний хурлуудад амжилт гаргасан байх)
- Судалгаа шинжилгээний баг, ажлын хэсэгт дадлагажигч болон туслах байдлаар оролцсон бол давуу тал болно
Урлаг, спортын манлайлагч оюутан:
- ОТИС-ийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй байх
- Анги хамт олны дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхтэй байх
- Суралцах хугацаандаа болон түүнээс өмнө урлаг, спортын өндөр амжилт гаргасан байх
- Хичээлийн цагийн таслалтгүй байх
- Сургалтын төлбөрийн тооцоогүй байх
- Урлаг, спортын ажлын оролцоо үр дүн (сургуулийн хэмжээнд болон улс, олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд ОТИС болон Монгол улсыг төлөөлөн оролцсон байх)
- Сургуулийн болон бусад байгууллагын хэмжээний олон нийтийн ажил, урлаг спортын ажлуудыг санаачлан зохион байгуулсан, идэвхитэй оролцсон байвал давуу тал болно.
Манлайлагч анги, хамт олон:
- 2024-2025 оны хичээлийн жилд тухайн анги хамт олны сурлагын амжилт 75%-аас дээш, чанар 70%-аас дээш хувьтай байх
- Анги хамт олон таслалтгүй байх
- Сургалтын төлбөрийн зөрчилгүй байх
- Дахин шалгалтад орсон оюутны тоо ангийн нийт оюутны тоотой харьцуулахад 10%-аас илүүгүй байх
- Отгонтэнгэр Их Сургуулийн оюутны холбооноос зохион явуулдаг анги сурталчлах аян, анги хамт олноороо оролцох ажлуудад идэвхитэй оролцсон байдал (ажлыг жагсаалтаар гаргах ба Оюутны холбооны шалгаруулалтын дүнг харгалзан үзнэ)
- Ангийн оюутнуудын дунд манлайлагч, судлаач оюутнууд олон байх нь давуу тал болно.
- Сургууль, мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд оролцсон бол давуу тал болно.
Шалгаруулах журам:
Отгонтэнгэр Их Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар дараах номиннацад тус бүр нэгийг шалгаруулна. Бүтцийн сургуулиудын “Манлайлагч тэргүүний оюутан”-аас 1 оюутан, “Шилдэг төв, клуб, дугуйлан”-аас 1 –ийг тус бүр шалгаруулна.
- Отгонтэнгэр Их Сургуулийн “Манлайлагч шилдэг оюутан”
- Отгонтэнгэр Их Сургуулийн “Шилдэг төв, клуб, дугуйлан”
Бүтцийн сургууль бүр материалаа хугацаандаа ирүүлсэн оюутан, хамт олноос дараах номиннацад тус бүр нэгийг шалгаруулна.
- Манлайлагч тэргүүний оюутан
- Манлайлагч удирдагч оюутан
- Манлайлагч судлаач оюутан
- Урлаг, спортын манлайлагч оюутан
- Манлайлагч хамт олон
Нийт бүтцийн сургууль бүрээс 4 оюутан, 1 анги хамт олон, ОТИС-ийн хэмжээнд нийт 8 оюутан, 2 анги хамт олон, 1 төв, клуб, дугуйланг шалгаруулна.
Шагнал урамшуулал:
- Манлайлагчаар шалгарсан оюутан, анги хамт олонд өргөмжлөл, тэмдэг гардуулж сургуулийн хүндэт самбарт зураг мэдээллийг байршуулан алдаршуулна.
- Манлайлагчаар шалгарсан оюутны эцэг, эх (асран хамгаалагч)-ийн байгууллагын удирдлага, эсвэл төгссөн ерөнхий боловсролын сургуулийн захирал, ангийн багшид үүсгэн байгуулагчийн болон ОТИС-ийн талархлын захидал хүргэнэ.
- Манлайлагч хамт олонд сургуулийн спорт зааланд 3 удаа нийт 6 цаг хамт олноороо үнэ төлбөргүй тоглох эрх олгоно.
Зохион байгуулах комисс