Отгонтэнгэр Их Сургууль, Монголын Даатгалын Холбоотой САНАМЖ БИЧИГ байгуулж, Отгонтэнгэр Их Сургуулийн ректор Н.Энхзаяа, Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч Т.Батзул нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь:
- • Оюутнуудад даатгалын зах зээлийн мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэх сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх,
- • Даатгалын салбарт чиглэсэн салбарын мэргэжилтнүүдийг оролцуулсан семинар, уулзалт, зочин лекц зохион байгуулах, сургалт, судалгаа, инновацыг дэмжих,
- • Олон улсын мэргэжилтэн багш урьж албан ёсны сертификаттай сургалтуудыг хамтран зохион байгуулах, • Холбооны гишүүн даатгалын компаниудад оюутнуудыг практик дадлага, АБСС сургалтад хамруулах,
- • Даатгалын салбарын чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Энэхүү хамтын ажиллагаа нь боловсрол, бизнесийн салбарыг уялдуулсан бодит хамтын ажиллагааны жишиг загвар болохын зэрэгцээ оюутнуудад ирээдүйн даатгалын мэргэжилтнүүд болон өсөн дэвжих шинэ боломжийг нээж байна.