АССА-н Азийн бүсийн менежер Алех Фүүн, хөтөлбөрийн менежер Ө.Эрдэнэтуяа, багш Р.Оюунбат нар ЭЗБУС-н нятлан бодох бүртгэлийн 4-р курсын оюутнуудад тус хөтөлбөрт орж суралцсанаар санхүүгийн ямар дэмжлэг авч болох талаар танилцууллаа. АССА буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэг нь дэлхийн 180 оронд 200 гаруй салбар 178 мянган гаруй гишүүнтэй нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн цол зэрэг олгодог дэлхийд нэр хүндтэй нийгэмлэг юм.