Skip to content
Үйл явдал
April 26, 2019

“Erasmus+” төслийн “ARROW” хөтөлбөрт хамрагдсан багш нар гэрчилгээгээ гардаж авлаа

“Erasmus+” төслийн “ARROW” хөтөлбөрт хамрагдсан багш нар гэрчилгээгээ гардаж авлаа

MУИС-ийн Дугуй танхимд Европын холбооны санхүүжилтээр Испани Улсын Лас Пальмасын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацын чадамжийг сайжруулах “Erasmus+” төслийн “ARROW” хөтөлбөрт хамрагдсан ОТИС-ийн 15 багш гэрчилгээгээ гардаж авлаа.

Тус  төсөлд МУ-аас төрийн болон хувийн хэвшлийн 12 их дээд сургуулийн төслийн баг хамрагдсан бөгөөд Монголын улсын дээд боловсролын салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг шинэ түвшинд хүргэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаатай хэрэгжинэ.Төслийн үр дүнд хөгжингүй оронд хүлээн зөвшөөрөгдөх чанар стандарт бүхий судалгаа, шинжилгээний, инновацын бааз суурь бэхжиж, Монголын улсын боловсрол дэлхийд үнэлэгдэх гарц нээгдэх юм.

Share Facebook Post

Previous and next article

“Erasmus+” төслийн “ARROW” хөтөлбөрт хамрагдсан багш нар гэрчилгээгээ гардаж авлаа · Otgontenger University