Skip to content
Үйл явдал
November 8, 2019

Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лаурэнцю ХРИСТЕА оюутнуудад лекц уншлаа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лаурэнцю ХРИСТЕА оюутнуудад лекц уншлаа

Өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лаурэнцю ХРИСТЕА зочилж, оюутнуудад анхны лекцээ уншлаа.
Тэрээр Европын холбоо, түүнд харьяалагддаг улс орнууд, хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн тэргүүлэх чиглэлүүд зэрэг сонирхолтой мэдээлэл хүргэхийн зэрэгцээ цаг үеийн асуудал ​болж буй BREXIT-ийн талаарх өөрийн санаа бодлоо оюутнуудтай чөлөөтэй хуваалцсан сонирхолтой уулзалт болсон юм.
Тус лекцийн дараа Элчин сайд Траян Лаурэнцю ХРИСТЕА Отгонтэнгэр Их Сургуулийн захирал, доктор Н.Энхзаяа болон бусад удирдлагуудтай уулзаж, Отгонтэнгэр Их Сургуульд хэрэгжиж буй Европын холбооны санхүүжилт бүхий Erasmus+C3QA, Erasmus+Arrow төслүүдийн талаар сонирхож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Share Facebook Post

Previous and next article

Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лаурэнцю ХРИСТЕА оюутнуудад лекц уншлаа · Otgontenger University