Skip to content
Үйл явдал
September 21, 2020

“Alone Together Again” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний онлайн бага хуралд Доктор (Ph.D) Б.Энхбаяр багш оролцлоо.

“Alone Together Again” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний онлайн бага хуралд Доктор (Ph.D) Б.Энхбаяр багш оролцлоо.

Өнгөрсөн долоо хоногт сэтгэл судлалын шинжлэх ухааны  “Alone Together Again” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Польш улсаас онлайнаар зохион байгууллаа.

Тус хуралд Монгол улсаас Отгонтэнгэр их сургуулийн СХСС-ын тэнхимийн эрхлэгч, Доктор (Ph.D) Б.Энхбаяр оролцож “The study on the interrelations between emotional intelligence and loneliness” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Энэ жилийн хувьд тус эрдэм шинжилгээний хурлыг Польш улсын University of Szczecin болон Их Британи улсын York St. John University хамтран зохион байгуулсан юм. Хуралд Их Британи, Польш, Израйль,  Хонг конг, Хятад, Швед, АНУ, Монгол зэрэг 10 гаруй улсын 30 орчим их сургуулийн 70 гаруй судлаачид оролцсон байна.

Share Facebook Post

Previous and next article

“Alone Together Again” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний онлайн бага хуралд Доктор (Ph.D) Б.Энхбаяр багш оролцлоо. · Otgontenger University