Skip to content
Үйл явдал
December 14, 2021

Канадын ЭСЯ-ны ахлах төлөөлөгч Жэймс Ким тэргүүтэй албаныхан ОТИС-д айлчлалаа

Канадын ЭСЯ-ны ахлах төлөөлөгч Жэймс Ким тэргүүтэй албаныхан ОТИС-д айлчлалаа
Өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр Канадын ЭСЯ-ны Боловсрол, худалдаа хариуцсан ахлах төлөөлөгч Жэймс Ким, төлөөлөгч Э.Энхзориг болон Ниагара Коллежийн төв Ази хариуцсан төлөөлөгч Б.Үлэмж хүрэлцэн ирж, Канад-Монгол боловсролын хамтын ажиллагаа түншлэл болон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар багш, оюутнуудтай уулзалт ярилцлага хийлээ.
Уулзалтын эхэнд Канадын ЭСЯ-ы боловсролд чиглэсэн бодлого, хамтын ажиллагааны талаар яригдсан бол дараагийн хэсэгт Канадын Ниагара Коллеж болон Отгонтэнгэр Их Сургуулийн хамтын ажиллагаа, хамтарсан хөтөлбөрүүдийн талаарх сонирхолтой мэдээлэл хүргэсэн юм.
Тус уулзалтын дараа төлөөлөгч нар Отгонтэнгэр Их Сургуулийн удирдлагуудтай уулзаж, Отгонтэнгэр Их Сургууль, Канадын Ниагара Коллеж хамтран хэрэгжүүлж буй оюутан болон багш ажилчид солилцох, 3+1, 2+2, 1+1 хамтарсан хөтөлбөрүүд болон их сургуулийн эрдэмтэн судлаачид болон оюутнуудын хийж буй судалгааны ажлуудыг сонирхож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Share Facebook Post

Previous and next article

Канадын ЭСЯ-ны ахлах төлөөлөгч Жэймс Ким тэргүүтэй албаныхан ОТИС-д айлчлалаа · Otgontenger University