Skip to content
Үйл явдал
May 29, 2022

Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийн магистрантууд ажлаа хэлэлцүүллээ

Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийн магистрантууд ажлаа хэлэлцүүллээ
Отгонтэнгэр их сургуулийн Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар тус хөтөлбөрийн 20 магистрант ажлаа хэлэлцүүллээ.
Магистрантууд нь сургалтын багц цагийг амжилттай дүүргэснээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны багц цагийг бүрэн дүүрэн цуглуулж, судалгааны ажлаа эргэлтэд оруулахаар анхаарч ажилласан гэж хамгаалуулах зөвлөлийн гишүүд онцлон дурьдлаа.
Зарим ажлын сэдвээс танилцуулбал,
✅“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрүүдэд хийсэн харьцуулсан судалгаа”
✅“Багшийн хөгжилд багийн ажиллагаа нөлөөлөх нь”
✅“Цахим сургалтыг зохион байгуулахад тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зам”
✅“Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн хэл ярианы хөгжлийг ганцаарчилсан сургалтаар дэмжих боломжийг судалсан нь”
✅“Таван настай хүүхдийн сэтгэхүйн хурдыг спорт өрөлтийн тоглоомоор хөгжүүлэх нь” зэрэг боловсролын салбарын шинэчлэл болон цаг үеийн тулгамдсан асуудал, хүүхдийн хөгжилд анхаарвал зохивол асуудлыг илрүүлсэн сэдвүүд байлаа.
Сонирхуулахад, магистрантуудын 95% нь сургуулийн өмнөх боловсролын салбарын багш, арга зүйч, эрхлэгч нараас бүрдсэн бөгөөд тус ангид эгч дүү хоёр, үеэлүүд, бакалаврын хөтөлбөрөөс эхлэн суралцсан ангийн найзууд, нэг цэцэрлэгийн зургаан багш суралцсан зэрэг онцлогтой байлаа.
Боловсролын чанарыг эрхэмлэгч, сургалт судалгааны ажилд анхаарч ажилладаг бидэнтэй хамтран ажиллаж, салбарын багшлах боловсон хүчний боловсролын зэргийг анхаарч ажилласан байгууллагын удирдлага, хамт олон, магистрантууддаа талархал илэрхийлье.
 
Share Facebook Post

Previous and next article

Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийн магистрантууд ажлаа хэлэлцүүллээ · Otgontenger University