Skip to content
Үйл явдал
May 3, 2018

ERASMUS хөтөлбөрийн “C3QA” төслийн зохицуулагч доктор Араяак Новоян Отгонтэнгэр их сургууль дээр ажиллаа

ERASMUS хөтөлбөрийн “C3QA” төслийн зохицуулагч доктор Араяак Новоян Отгонтэнгэр их сургууль дээр ажиллаа

Европын Холбооны улсын ERASMUS хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй C3QA буюу “Докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг Европын холбооны шалгуурт нийцүүлэх” төсөлийн зохицуулагч Армени дахь Францын их сургуулийн дэд захирал доктор Араяак Новоян төслийн дунд шатны үнэлгээ хийхээр Монгол улсад айлчилж байна.
Тус төсөл нь 2016 оны хоёрдугаар сард зарлагдсан бөгөөд Армени, Монгол, Украйн, Казакстан улсууд төслийн оролцогч улсуудаар, Испани, Франц, Польш улсуудын их дээд сургуулиуд төслийн зөвлөх байгууллагаар сонгогдсон юм. Төсөлд манай улсаас БСШУСЯ, БМИҮЗ, “Отгонтэнгэр” их сургууль, МУИС нар оролцож байгаа юм. 
Дунд хугацааны үнэлгээ хийх энэ ажлын хүрээнд төслийн зохицуулагч доктор Араяак Новоян өчигдөр Отгонтэнгэр их сургуульд ажиллаа.
  ОТИС-ийн захирал доктор Н.Энхзаяа, дэд захирал Ж.Золбаяр, төслийн багийнхантай уулзан төслийн үр дүнг хэлэлцсэн албан уулзалтаар эхлэж, ОТИС-ийн бүтцийн сургууль, докторын хөтөлбөрөөр суралцагчдын бие даалтын төв, Ногоон оффис, Эрдэм шинжилгээ судалгааны төв, Медиа технологийн төвтэй танилцах аялал хийн, ОТИС-ийн докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэгчидтэй хөтөлбөрийг чанарын баталгаажилтыг хангах, туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг хийснээр өндөрлөсөн юм.
ОТИС нь уг төслийн явц, үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнгөрсөн 3 дугаар сард төслийн оролцогч талуудыг оролцуулсан үндэсний хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулсан юм.

Gallery

Share Facebook Post

Previous and next article

ERASMUS хөтөлбөрийн “C3QA” төслийн зохицуулагч доктор Араяак Новоян Отгонтэнгэр их сургууль дээр ажиллаа · Otgontenger University