Skip to content
Үйл явдал
November 2, 2023

Отгонтэнгэр их сургууль АНУ-ын Норт Америкийн их сургуультай хамтран ажиллана

Отгонтэнгэр их сургууль АНУ-ын Норт Америкийн их сургуультай хамтран ажиллана
Отгонтэнгэр их сургуулийн Cургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б.Одгэрэл, Норт Америкийн их сургуулийн захирал Жиль Мартин нар энэ сарын 27-ны өдөр уулзаж хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Хэлэлцээрийн хүрээнд Бизнесийн удирдлага, Боловсролын удирдлага, Програм хангамжийн магистрын 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш ажилтнуудыг АНУ-д англи хэл, боловсролын манлайлалын урт болон богино хугацааны хөтөлбөрт хамруулах, ОТИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудыг АНУ-д цалинтай дадлагажуулах боломжтой болох юм. Мөн түүнчлэн хамтарсан хөтөлбөрөөр суралцагчид нь АНУ-д суралцах хугацаандаа суралцаж буй мэргэжлийн хүрээнд долоо хоногт 40 цаг суралцангаа дадлагажин цалинтай ажиллах, төгссөний дараа нэг жил тус улсад мэргэжлээрээ ажиллах боломжтой болно.
Share Facebook Post

Previous and next article