Skip to content
Үйл явдал
December 13, 2023

Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадмын гар бөмбөгийн тэмцээнээс манай оюутнууд мөнгөн медалийн эзэд боллоо

Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадмын гар бөмбөгийн тэмцээнээс манай оюутнууд мөнгөн медалийн эзэд боллоо
БНСУ-ын ЭСЯ-наас МУ-ын их дээд сургуулиудын Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадам 9 дэхь жилдээ болж өндөрлөлөө.
Уг спортын наадамд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн гурван төрлөөр нийт 10 сургуулийн Солонгос хэл сурч буй оюутнууд хурд хүчээ сорьсон юм.
Тус тэмцээнд манай оюутнууд /АТҮ1, АТҮ2, АТҮ3, АТҮ4, ОУ-ын харилцаа/ 5 дахь жилдээ амжилттай оролцож, гар бөмбөгийн тэмцээнд охидын баг мөнгөн медалийн эзэд болж, хөвгүүд тусгай байрыг эзэллээ.
Share Facebook Post

Previous and next article