Skip to content
Үйл явдал
November 18, 2024

Агаарын тээврийн үйлчилгээ мэргэжлээр төгсөгчдийн анхдугаар уулзалт болж өнгөрлөө.

Агаарын тээврийн үйлчилгээ мэргэжлээр төгсөгчдийн анхдугаар уулзалт болж өнгөрлөө.
Агаарын тээврийн үйлчилгээ мэргэжлээр төгсөгчдийн анхдугаар уулзалтыг нээж, ОТИС-ийн захирал доктор, дэд профессор Н. Энхзаяа үг хэлж баяр хүргэлээ.
Төгсөгчдийг төлөөлж 2020-2024 оны төгсөгч О. Хүслэн багш үг хэлж, Хансёо их сургуулийн гадаад харилцааны албаны дарга Чон Э Ин болон агаарын тээвэр, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Пак Хэ Юүн, мөн тус их сургуульд суралцаж буй оюутнуудын онлайн мэндчилгээг дэвшүүллээ Төгсөгчдийн мэдлэг ур чадвар сэдвээр 2017-2021 оны төгсөгч М. Ану-Үжин, Ажил олгогчдын ажлын байранд тавьж буй шаардлага, хэрэгцээ сэдвээр Хүннү Эйр” ххк-ний Тамгын газар хүний нөөцийн албаны менежер Б.Бүнчинсүрэн, Ажлын туршлага, анхаарах зүйлс сэдвээр 2012 оны төгсөгч Биндэръяа нар илтгэл тавьж, сонирхсон асуултанд хариулсан өдөрлөг болсон юм.
Share Facebook Post

Previous and next article