Skip to content
Үйл явдал
December 26, 2024

Erasmus+Artest төслийн хаалтын уулзалт боллоо

Erasmus+Artest төслийн хаалтын уулзалт боллоо
Erasmus+Artest төслийн хаалтын уулзалт 12-р сарын 17-19-ний өдрүүдэд Герман улсын Кельний Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Отгонтэнгэр Их сургууль нь хамтрагч сургуулиар ажиллаж байгаа бөгөөд уулзалтад ГХХААлбаны дарга Н.Хосбаяр оролцлоо.

Уулзалтын эхний өдөр Кельний Их Сургуулийн оюутнууд "Дижитал газрын зураг, загварчлал" сэдвээр хийж байгаа төслөө танилцуулсан бол үдээс хойш төслийн төсөв болон үйл ажиллагааны тайлангийн явцыг хэлэлцэж, төслийн менежментийн мэргэжилтэнтэй зөвлөлдлөө.
Сүүлийн өдрүүдийн уулзалт Слосс Ван дахь театрын шинжлэх ухааны цуглуулга бүхий цайзад зохион байгуулагдаж, театрын түүхийн цуглуулга нь хэрхэн цахимжуулж байгааг танилцуулсны зэрэгцээ төслийн чанарын тайлангийн боловсруулалт болон төслийн үр дүнг хэвлэн нийтлүүлэх талаар санал солилцлоо.


Европын Холбооны санхүүжилттэй Нийгмийн ухааны хичээлийг дижиталчлах ERASMUS+ CBHE ARTEST төсөл Герман, Кипр, Итали, Грек, Монгол 5 улсын 10 их сургуулийн оролцоотой хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд ОТИС-ийн "Гадаад хэл шинжлэл" магистрын хөтөлбөр шинэчлэгдэж, хөтөлбөрийн оюутнууд Герман болон Грекийн их сургуулиудын "оюутан солилцоо"-ны хөтөлбөрт бүрэн хамрагдсан юм. 

Gallery

Share Facebook Post

Previous and next article