Skip to content
Үйл явдал
February 11, 2025

Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнууд Европын их сургуулиудад бүрэн тэтгэлэгтэйгээр суралцана

Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнууд Европын их сургуулиудад бүрэн тэтгэлэгтэйгээр суралцана

Өнөөдөр Болгар улсын Варна Менежментийн Их Сургуульд нэг улирал бүрэн тэтгэлэгтэйгээр суралцахаар ХЗЭЗС-ийн оюутан Х.Цэрэнпунцаг, А.Билгүүн, болон ХС-ийн Агаарын тээврийн үйлчилгээний хөтөлбөрийн М.Нандин-Эрдэнэ, Э.Содзаяа нар зорилоо.
ОТИС нь 2021 оноос Европын Холбооны санхүүжилттэй багш оюутан солилцооны хөтөлбөрийг Франц, Испани, Грек, Румын, Болгар улсын их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна. Erasmus ICM хөтөлбөр нь багш, оюутны сургалтын төлбөр төдийгүй аялал болон байрлах зардлыг бүрэн хариуцдаг онцгой тэтгэлэгт хөтөлбөр юм.

Share Facebook Post

Previous and next article