Skip to content
Үйл явдал
March 14, 2025

БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ НИЙГЭМД ТҮГЭЭХ ЗОРИЛГООР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ НИЙГЭМД ТҮГЭЭХ ЗОРИЛГООР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Отгонтэнгэр Их Сургуулийн ректор, доктор, дэд профессор Н.Энхзаяа, Цэнгэг Усны Нөөц, Байгаль хамгаалах төв УТҮГ-ын захирал Х.Пүрэвсүрэн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар боллоо. Хамтран санамж бичгийн хүрээнд бүх нийтийн экологийн боловсролыг түгээх, тогтвортой боловсролын үзэл баримтлалыг сурталчлах, байгаль орчинд ээлтэй дадал хэвшил, эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, эко клубийн үйл ажиллагааг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд 2025 онд эко клубийн гишүүдийг чадавхжуулах сургалт, ЕБС-ийн сурагчдад чиглэсэн нөлөөллийн аян, сургуулийн хэмжээнд хог хаягдлын ангилах хаях аян, “Дахин хэрэглэе” аян, байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлах шүүхийн мэтгэлцээн гэх мэт 10 ажлыг хэрэгжүүлэх юм.

Share Facebook Post

Previous and next article