Skip to content
Үйл явдал
September 5, 2018

Багшийн хөгжлөөс Сургуулийн хөгжил

Багшийн хөгжлөөс Сургуулийн хөгжил

Отгонтэнгэр их сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилийг эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан “Багшийн тасралтгүй хөгжил, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан тэргүүн туршлага” сургалтыг нийт удирдлага багш нарын дунд зохион байгууллаа. Сургалтанд МУ-ын гавьяат, ОТИС-ын багш доктор Б.Галиндэв "Их сургуулийн багш гэж хэн байх, хэрхэн хөгжих боломжтой" талаар, БСШУСЯ-ны харьяа Багшийн хөгжлийн институтийн захирал Д.Сүрэнчимэг "Та сургалтад хамрагд, Та унших хэрэгтэй, Та хөгжихгүй бол болохгүй гэсэн хөндлөнгийн шахалтаар багш хөгжихгүй бөгөөд сайн багш байхын тулд багшийн үйл ажиллагааг хөндлөнгөөс үнэлж, багшийг загварт оруулан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа" гэж өөрийн илтгэлдээ онцолсон юм. Дараагийн хэсэгт ХААИС-ийн багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан тэргүүн туршлагаас доктор Р.Чанцалдулам танилцуулсан юм. Отгонтэнгэр их сургууль нь Багшийг сургуулийн бодлогын хүрээнд тасралтгүй системтэйгээр хөгжүүлэхэд анхаарч Багшийн хөгжлийн хөтөлбөрөө шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.

Gallery

Share Facebook Post

Previous and next article