Skip to content
Үйл явдал
October 9, 2025

Хууль зүйн салбарт суралцагч нарт зориулсан шинэчлэгдсэн сургалтын танхимын нээлт боллоо

Хууль зүйн салбарт суралцагч нарт зориулсан шинэчлэгдсэн сургалтын танхимын нээлт боллоо

Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль хөгжлийн шинэ үеийг эхлүүлж, хуульч мэргэжилтний мэдлэг, чадвар, ёс зүйг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой хоёр шинэ танхмимын нээлтийг тэмдэглэж байна.

Энэхүү шинэчлэл нь сургалтын орчин, практик дадлага, технологийн дэвшлийг хослуулснаар хууль зүйн боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах аж.
25 жилийн түүхтэй “Тулах цэг” мэтгэлцээний клуб болон 10 жилийн түүхтэй шүүхийн мэтгэлцээний дугуйлангийн оюутнуудад зориулан шүүхийн мэтгэлцээний танхимыг шинэчлэн байгууллаа. Энэ танхим нь оюутнуудын хэл ярианы чадвар, логик сэтгэлгээ, хуулийн мэдлэгийг хөгжүүлэх, хуульчийн дүрд тоглох замаар практик ур чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй юм.
Мөн хууль хэрэглээний компьютерын кабинетыг байгуулсан нь хууль хэрэглээний практик цахим хэрэглэгдэхүүний тусламжтай хичээлийг илүү үр дүнтэй явуулах, хуульчийн сонгон шалгаруулалтад төгсөгчдөө бэлтгэх, төгсөх шалгалтыг цахимаар авах зэрэг олон талын ач холбогдолтой шийдэл болж байна.

Бид цаашид хууль зүйн боловсролын чанарыг тасралтгүй сайжруулах, оюутан залуусын ирээдүйн амжилтад хөтлөх бодлого, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Энэхүү шинэчлэл нь хууль зүйн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Gallery

Share Facebook Post

Previous and next article