Skip to content
Үйл явдал
November 7, 2018

Отгонтэнгэр их сургуулийн оюутнууд Малайзийн хуулийн фирмд дадлага хийх боломжтой

Отгонтэнгэр их сургуулийн оюутнууд Малайзийн хуулийн фирмд дадлага хийх боломжтой

Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургууль, "ZABESS" боловсролын гүүр байгууллагатай өнөөдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа. 
Гэрээний дагуу Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод байрлах "Thomas Philip" хуулийн байгууллагад ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хамтарсан мэргэжлийн дадлагын хөтөлбөрт хамрагдан суралцаж дадлага хийх юм.


Энэ удаагийн мэргэжлийн дадлагын хамтарсан хөтөлбөрөөр эрх зүйн төгсөх ангийн оюутан Х.Зоригт, Я.Мягмардорж нар дадлага хийхээр 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Малайз улсыг зорьж байна. 
ZABESS боловсролын гүүр байгууллага нь Монгол болон Малайз улсын хоорондын хамтын ажиллагааг хууль зүйн боловсрол, гадаад хэлний чиглэлээр хөгжүүлэх зорилгоор оюутан залуусыг дэмжин ажилладаг байгууллага юм.

 

 

Share Facebook Post

Previous and next article

Отгонтэнгэр их сургуулийн оюутнууд Малайзийн хуулийн фирмд дадлага хийх боломжтой · Otgontenger University