Skip to content
Үйл явдал
January 14, 2019

Отгонтэнгэр их сургууль “Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-өө хэрэгжүүлж эхэллээ

Отгонтэнгэр их сургууль “Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-өө хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 6 сарын 27-ны өдөр батлагдсан “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг 2019 оны 1 сарын 1-ны өдрөөс хэрэгжихтэй холбогдуулан ОТИС-ийн захирлын тушаалаар ажлын хэсгийг томилон “ОТИС-ийн багшийг хөгжүүлэх хөтөлбөр”-өө шинээр гарсан хууль, төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулж бэлэн болголоо.

Отгонтэнгэр их сургууль нь нийт багш нарын санал санаачлагыг дэмжих, ажлын байрандаа хөгжих боломжийг судлан бодитой шийдвэрлэх арга замыг хамт олны оролцоонд тулгуурлан тодорхойлж, багшийн мэдлэг боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Share Facebook Post

Previous and next article

Отгонтэнгэр их сургууль “Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-өө хэрэгжүүлж эхэллээ · Otgontenger University